Arlington салбарын хаяг оруулах
Юуны өмнө хаягийн талаар ойлголт өгье. Америк хаяг нь 4-5 хэсгээс бүрддэг. Үүнд:
- Хаус эсвэл Байрны # гудамны нэр
- Хэрэв ОС бол тоот/хаалганы #
- Хотын нэр
- Мужын нэр
- Зип код
Таны виртуал хаяг доорх байдлаар бичигдэнэ.
2801 Columbia Pike, Suite #B****, Arlington, VA, 22204.
Утасны дугаар: (571)239-7272
- 2801 Columbia Pike
- #B**** (Таны Mailbox)
- Arlington
- Virginia эсвэл VA (товчлол)
- 22204
Delaware салбарын хаяг оруулах
Delarware салбарын хаягийг та эхлээд өөрийн profile хуудас дээрээсээ Monex/Regural гэсэн хоёр гишүүнчлэлийн хэлбэрээс сонгож авсан байх хэрэгтэй.
Таны виртуал хаяг доорх байдлаар бичигдэнэ.
** Boxelder Lane, Suite #*****, Bear, DE, 19701. (Одоор * тэмдэглэсэн хэсэг нь хүн бүр өөр тул your shipping address хэсэг дээрээс харна.)
Утасны дугаар: (571)239-7272
- ** Boxelder Ln
- #***** (Таны Mailbox)
- Bear
- Delaware эсвэл DE (товчлол)
- 19701
Дараагийн Алхам:
Хаягаа ашиглаад бараагаа захиалчихсан уу?
Таны захиалсан барааг шуудан хүргэлтээр гарсан талаар имэйл мэдэгдэл борлуулагчаас хүлээж авмагцаа манай вэбсайт дээр өөрийн бүртгэлээ үүсгээд, эсвэл бүртгэлтэй бол нэвтрэн ороод +Шинээр Ачаа Үүсгэх дээр дарж шуудан хүргэлтийн tracking дугаар болон Монгол дахь хүлээн авагчийн гаальд мэдүүлэх мэдээллийг оруулж өгнө.
Гаалийн мэдүүлэгт шинэ ачаа үүсгэх
Шинээр ачаа үүсгэхдээ илгээгчийн мэдээлэл дээр манай каргог бичнэ. Хүлээн авагчийн мэдээлэл дээр өөрийнхөө мэдээллийг оруулна. Жич: хүлээн авагчийн имэйл хаяг дээр өөрийн имэйл хаягаа оруулаагүй хоосон орхивол таны ачааны талаар ямар ч мэдээлэл танд очихгүй гэдгийг анхаарах.
- Shipper name: Эм Жи Эл Экспресс
- Иргэний Харьяалал /Nationality: MN
- Phone number: (878)888-2727
- Email: [email protected]
- Address: 2801 Columbia Pike, Arlington
- Zip code: 22204
Жишээ заавар зураг харах
“ЧАГТАЛ! Мэдээллийг хадгалах” хэсгийг идэвхжүүлснээр дараа удаа “Search Phone Number” дээр утасны сүүлийн 4 орон бичээд илгээгч болон хүлээн авагчийн мэдээллүүдийг автоматаар бөглөх боломжтой.
Ачааны төлбөрийг Монголд төлөх үү?/Pay in Mongolia? хэсгийг ТИЙМ гэж сонгоно.
Та аль нь вэ? гэсэн асуултанд Хаяг дээр хүргэгдэхээр онлайн бараа захиалсан эсвэл илгээмж явуулсан хүн гэдгийг сонгож өгнө. Үргэлжлүүлээд хаанаас ямар tracking дугаартай шуудан(гууд) ирэх талаар бүгдийг бүртгэлд оруулах ёстой.
Дараа нь яах уу?
Ачааны жин, тээврийн төлбөр, ачаагаа хэрхэн хянах, зэрэг мэдээлэл агуулсан имэйл таны хүлээн авагч дээр бүртгүүлсэн хаягаар очих болно.
Ачааг Монголд авахад бэлэн болсон үед мөн имэйл болон утасны дугаараар мэдэгдэх болно.