Mongol Express Cargo

Best Service

Services & Pricing

We guarantee the best service and 100% Satisfaction

Ам долларын ханш: ₮3435
Доорх үнэ зөвхөн оффис дээр биеэр авч ирсэн ачаанд

Агаарын Ачааны үнэлгээ

*USA to MGL Долоо хоногт 2 удаа Баасан, Даваа гарагуудад ниснэ. 2-3 хоногт Монголд хүрнэ. Ачаа авах сүүлийн өдрүүд Лхагва 21pm, Ням 19pm.

*MGL to USA Агаарын ачаа долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 21pm хүртэл аваад Баасан гарагт АНУ- руу тээвэрлэнэ. Дунджаар 10-16 хоногт хүргэгдэнэ.

Илүү дэлгэрэнгүй тээврийн хувиар харах

Хаяг дээрх хүргэлтийн ачааны үнэ, жин тооцох аргачлал, үйлчлэх хүрээний чадамжийн талаар харах

$ 0

Air 1 pound (US-MN)

$ 0

Air 1 pound утас (US-MN)

$ 0

Air and Land 1 pound (US-MN)

0

Air 1 кило (MN-US)

$ 0

Монголд ижил өдөр хүргэлт

0 +

Монголд хүргэлт 2,3,4,5,6 өдрүүдэд. Захиалга өсөн ижил өдөр биш дараа өдөр нь хүргэнэ.

Бараа таваар-$

Байгууллага болон хувь хүний их хэмжээний бараа таваарыг 10-14 хоногийн тээврээр тээвэрлэх үнийн санал авах боломжтой. ХОЛБОГДОХ [email protected]

USA to Mongolia

Газрын Ачааны үнэлгээ

Газрын ачааг оффис дээрээ болон захиалгаар очиж аваад САР бүр тогтмол илгээж байна. Тухайн сард гарах ачааны өдрийн хуваарийг веб сайтын Schedule | Хуваарь цэсээс эсвэл Facebook дээрх постоос харах боломжтой. BOX SIZES: STANDARD

Ачаа pickup захиалга өгөх Login

Улсын хилээр оруулах болон гаргах хориотой барааны жагсаалт

XLarge-$90

Large-$70

Medium-$50

Small-$30

Custom Size-$

урт, өргөн, өндөр хэмжиж үнэлнэ.

Бараа таваар-$

Байгууллага болон хувь хүний их хэмжээний бараа таваар тээвэрлэх үнийн санал авах боломжтой. ХОЛБОГДОХ [email protected]

Машин-$

Бүх төрлийн авто машин тээвэрлэх үнийн санал авах боломжтой. ХОЛБОГДОХ [email protected]

Calculate your custom freight shipping fee here

[stm-calc id="212"]
[stm-calc id="30550"]

Mash nairsag, setgeleesee uilchildeg, saikhan aashtai egch shuu. Ireh burt dandaa achaa baglahad tusladag, huuhduud ni ih huurhun aashtai, turgen shuurhai mash saikhan uilchilgee uzuuldeg gazar daa. Urgelj setgel sergeed gardag gazriin neg shuu. Bayarlalaa.

Michelle Edward

the best service ever 😍 …

Eegii Ts

Best one

Tuuguu Zorigtbaatar

Super convenient!!!

Poki June

the best cargo., thanks …..

Gulguu Batjargal

Uyanga Ts

Uyanga Ts

Provided excellent customer service, efficient and fast, would highly recommend to my friends and family

Baasandorj Dashdondog

fast service and tracking options.

Sodnomsambuu Gantuya

Good experience with them. Very good cargo that provides the best shipping service to Mongolia

UK KS

Та эхлээд өөрийн бүртгэлээрээ нэвтрэнэ үү. Бүртгэл байхгүй бол эхлээд бүртгэлнэ үү. Login/Register

POINT/ОНОО гэж юу вэ?

Та манай каргогоор илгээсэн $20-оос дээш тээврийн төлбөртэй АГААРЫН АЧАА бүр дээрээ 1 оноо цуглуулах боломжтой. Оноо бүр 6 сарын хүчинтэй.

Хэрхэн ашиглах вэ?

Та Point оноо дээрээ дараад гарч ирсэн цонх дээрх Promotion code – нуудаас сонголтоо хийгээд шинэ ачаа үүсгэхдээ кодыг Нэмэлт мэдээлэл хэсэгт байх “Хөнгөлөлтийн код” гэсэн дээр оруулж өгнө.

Note! таны Point, ашиглах гэж буй Promotion кодын Point Value оноонд хүрсэн байх хэрэгтэй. (зөвхөн хувь илгээмж, no commercial parcel)

Урьдчилж үнэ тооцоолох

Эндээс захиалга хэзээ Монголд ирэх боломжтой өдрийн барагцаа гаргаарай.

Доорх календарь дээр манай хамгийн ойрхон агаарын ачаа гарах өдрүүдийг харуулсан болно. Гарсан өдрөөсөө 5-7 хоногийн дараа Монголд тараагдана. (зарим тохиолдолд ачаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас саатахаас бусад энгийн үед)

Агаарын Ачаа

Таны захиалга манай ачаа гарах сүүлийн өдрөөс өмнө ирвэл та дараа долоо хоногт нь ачаагаа авах боломжтой.

Агаар Газар хосолсон ачаа дунджаар 14 хоногт Монголд очно. (Витамин, нэмэлт тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд хамаарна.)

Илүү дэлгэрэнгүй хувиар харах

АГААР БОЛОН ГАЗРЫН АЧААГААР ТЭЭВЭРЛЭХ ХОРИОТОЙ ЗҮЙЛС.

1. Аливаа зүйлийн галт зэвсэг.
2. Аюултай ачаанд хамаарах химийн болон хортой бодисууд
3. Асаагуур
4. Тэсрэх бодис, салют, бенгалын гал гэх мэт…
5. Шахсан хий, бутан, хүчилтөрөгч гэх мэт…
6. Шатамхай шингэн эсвэл хатуу, будаг болон будаг шингэлэгч, асаагуурын шингэн гэх мэт…
7. Идэмхий бодис, мөнгөн ус, батарей гэх мэт…
8. Хорт болон халдварт бодис, хортон шавж устгагч гэх мэт…
9. Исэлдүүлэгч, хэт исэл, цайруулагч гэх мэт…
10. Соронзон материал зэрэг бусад аюултай зүйлс.
11. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, гэмтэх онцгой нөхцөл шаардсан бараа
12. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэний эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно.
13. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
14. Бүх төрлийн татдаг, зажилдаг, дүнсэн, навчин тамхи
15. Хатуу хурц иртэй зүйлс, хутга мэсний зүйлийг агуулсан бичиг захидал боодол
16. Үндэсний гадаад валют, үнэт цаас, зоос, мөнгөн тэмдэгт, аливаа төлбөрийн хэрэгслийн нууцлал
17. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, зураг кино
18. Амьд амьтан
19. Олон улсын болон Монгол улсын “Улаан ном”-д орсон, МУ-ын хууль тогтоомжоор агнах, бэлтгэхийг хориглосон ан амьтны гаралтай олдвор, түүхий эдийн зүйл барагшин
20. Мал эмнэлгийн шинжилгээний болон холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй мал амьтан, шувууны гаралтай түүхий эд, үр хөврөл, бичил биетийн өсгөвөр
21. Бүх төрлийн мал, гахай, тахиа /өндөг/ бусад амьтны хөлдөөсөн буюу хатаасан мах борц
22. Татвараас зайлсхийх болон хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий их хэмжээний шошго
23. Хортон ургамал, амьтан
24. Бусад хууль эрх зүйн зохицуулалтаар хориглосон бараа

Дэлгэрэнгүй харах

[stm-calc id="33454"]

Ерөнхий Зүйл

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа үйлчлүүлэгч болон Монгол Экспресс карго хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
  • Үйлчлүүлэгч АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгөх форумыг бөглөхдөө энэхүү үйлчилгээний нөхцөл, болон буцаах нөхцөлийг чагталснаар хүлээн зөвшөөрч байгаад тооцно.

1. Талуудын эрх үүрэг

Үйлчилгээ үзүүлэгч
  • Монгол Экспресс каргоны үзүүлж буй энэхүү үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тухайн худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийг тэдний нэрийн өмнөөс захиалга хийж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ болно.
  • Захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг 12 цагийн дотор өгөх, илгээмжийг шуудангаас хүлээж авах, хайрцаглаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх, захиалгын явц болон тээвэрлэлтийн талаарх мэдээллээр хангах зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.
  • Үйлчлүүлэгчийн захиалга болон хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь МУ-ын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана.
  • Монгол Экспресс карго нь аливаа худалдан авсан барааг мөн биш эсэх, бүрэн бүтэн байдлын дүн шинжилгээ хийх зэрэг үүрэг хариуцлага заавал хүлээхгүй.
  • Тухайн худалдааны сайтын өмнөөс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй болно.
  • Тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой үүсэж болох аливаа гаалийн асуудалд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Үүнд: гаалийн хорио цээр, татвар ноогдуулалт гэх зэрэг.
Үйлчлүүлэгч
  • Үйлчлүүлэгч нь өөрийн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний зөв эсэхийг сайтар шалгаж захиалга хийнэ.
  • Тухайн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүн нь МУ-ын хилээр зөвшөөрөгдөх эсэх гаалийн хорио цээр, татвартай холбоотой аливаа хууль тогтоомжийг өөрөө судалж мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй.
  • Холбогдох бүх зардлуудыг төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: Захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хөлс, үйлчилгээний зардал, АНУ доторх шуудан хүргэлтийн зардал (хэрэв гарсан бол), АНУ-Монголын хоорондох тээврийн зардлуудыг бүгдийг төлж барагдуулах үүрэгтэй.

    2. Буцаалт

    • Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй байх ёстой. Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журамтай бөгөөд дунджаар 30-90 хүртэл хугацаатай байдаг. Таны худалдан авсан барааг буцаах боломжтой эсэх талаар мэдээлэл хэрэгтэй бол захиалга хийж байхдаа тэмдэглэл хэсэгт хүсэлтээ дурдах эсвэл захиалга хийсний дараа бол Report issue хэсгээр дамжуулан мэдээлэл авах боломжтой.

    Буцаалт хийх боломжууд (Агаарын ачаа)

    • Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд шуудангийн зардал багтахгүй мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.
    • Хэрэв ачаа АНУ-аас гарсны дараа та буцаах хүсэлтэй бол тухайн худалдан авсан дэлгүүрийн журамд заасан хугацаа болон буцаах боломжтой бараа бүтээгдэхүүн мөн эсэхээс хамаарч буцаах процессийг манай онлайн захиалгыг хариуцсан ажилтнаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Энэ тохиолдолд та АНУ-Монгол хороонд гарсан тээврийн холбогдох бүх зардлыг төлөхөөс гадна Монгол-АНУ-ийн хооронд гарах зардлыг мөн нэмж төлөх хэрэгтэй болно. Тухайн төлбөрүүдийг өөрийн биеэр манай салбар дээр очилгүй онлайнаар хүсэлтээ гаргаад төлбөрөө төлөх боломжтой. 
    • Таны буцаалт хийсэн барааг худалдаалагч хүлээж аваад төлбөрийг манай дансанд шилжүүлсний дараа бид буцаалтын төлбөрийг таны захиалга өгөхдөө ашигласан данс руу 24 цагийн дотор шилжүүлэх болно.
    • Бүх газрын ачаагаар захиалсан бараа бүтээгдэхүүн буцаах боломжгүй.

    3. Маргаан шийдвэрлэх

    • Хэрэв энэхүү үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд тохиролцоонд хүрэх замаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд тохиролцоонд эс хүрвэл талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
    • Тээвэрлэлтэй холбоотой аливаа маргааныг Монгол Экспресс Каргоны үндсэн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.