Mongol Express Cargo

NEED HELP ?

Quick Assistant

  • Хэрхэн бүртгүүлэх вэ?

    Та манай вэбсайт дээр өөрийн бүртгэл үүсгэхийн тулд баруун дээд буланд байх гурван зураас бүхий Menu цэс дээрээс Account->Login дараад гарч ирэх хуудасны “Бүртгүүлэх” гэсэн таб дээр дарна. Дэлгэрэнгүй харах 

  • Хэрхэн шинэ ачаа үүсгэх вэ?

    Өөрийн бүртгэлээр вэбсайт руу нэвтэрч орсны дараа баруун дээд буланд байх 3 зураас бүхий Мэню цэснээс “+Шинэ Ачаа Үүсгэх” дээр дарна. Өөрт хамаарагдах бүх талбарыг бөглөж дууссаны дараа ИЛГЭЭХ товчийг дарна. Дэлгэрэнгүй харах 

  • Хэрхэн ачааны статусыг шалгах вэ?

    Өөрийн бүртгэлээр вэбсайт руу нэвтэрч орсны дараа баруун дээд буланд байх 3 зураас бүхий Мэню цэс дээр дараад “Ачаанууд” дээр дарна. Шинээр нээгдэх хуудас дээр таны өмнө илгээж байсан болон шинээр үүсгэсэн гэх мэт бүх ачаанууд дарааллаараа харагдана. Та хуудсыг хуруугаараа арагш гүйлгээд ачаануудын одоогийн СТАТУСыг харах боломжтой. Эсвэл “View” or “Ачааны дугаар” дээрээ дараад илүү дэлгэрэнгүйгээр харах мөн боломжтой. Дэлгэрэнгүй харах 

  • Манай АНУ дахь хаяг дээр бараа захиалах

    Та доорх зүйлсийг хийх хэрэгтэй тул энийг илүү Дэлгэрэнгүй харна!

    • Онлайнаар бараа захиалахдаа хэрхэн манай хаягийг зөв оруулах вэ?
    • Манай вэбсайт дээр захиалсан бараагаа шинээр ачаа үүсгэж оруулах.
    • Ачааны дугаар, жин, төлбөрийн мэдээлэл имэйлээр очно.

    Илүү Дэлгэрэнгүй харах 

FAQ

  • Танай хаягаар онлайнаар бараа захиалаад Монгол руу авч болох уу?

    Болно, Манай хаяг дээр хэрхэн онлайнаар бараа захиалж, манай вэбсайт дээр тэр ачаагаа хэрхэн бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй зааврыг харах бол ЭНДээс харна уу.

  • Танай салбар Солонгост байдаг уу?

    Одоогоор манайх зөвхөн АНУ-ын Вашингтон ДС орчмын Монголчуудад ачаа тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

Information on cargo shipments

AIR CARGO

LAND CARGO

USA

Mongolia

Address

APPLE STORE APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 1-4 хоногт
Буцаах боломжгүй!

Ерөнхий  Зүйл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа үйлчлүүлэгч болон Монгол Экспресс карго хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.Талуудын үүрэг хариуцлага


Үйлчилгээ үзүүлэгч

  • Монгол Экспресс каргоны үзүүлж буй энэхүү үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тухайн худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийг тэдний нэрийн өмнөөс захиалга хийж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ болно.

  • Захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг өгөх, илгээмжийг шуудангаас хүлээж авах, хайрцаглаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.

  • Монгол Экспресс карго нь аливаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй болно.

Үйлчлүүлэгч

  • Үйлчлүүлэгч нь өөрийн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний зөв эсэхийг сайтар шалгаж захиалга хийнэ.

  • Холбогдох бүх зардлуудыг төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: магадгүй АНУ доторх шуудан хүргэлтийн зардал болон АНУ-Монголын хоорондох тээврийн зардлуудыг бүгдийг төлж барагдуулах үүрэгтэй.

2.Буцаалт

Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй байх ёстой. Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журамтай бөгөөд дунджаар 30 хүртэл хугацаатай байдаг. Таны худалдан авсан барааг буцаах боломжтой эсэх талаар бид таны захиалгыг хийсний дараа тан руу явуулах имэйлийн төгсгөл хэсэгт дурдсан байх болно.

Буцаалт хийх хоёр боломж

  • Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд шуудангийн зардал багтахгүй мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.

  • Хэрэв ачаа АНУ-аас гарсны дараа та буцаах хүсэлтэй бол ачаа Монголд очоод авахад бэлэн гэснээс хойш танд 24 цагийн хугацаа байх болно. Энэ тохиолдолд та АНУ-Монгол хороонд гарсан тээврийн холбогдох бүх зардлыг төлөхөөс гадна Монгол-АНУ-ийн хооронд гарах зардлыг мөн нэмж төлөх хэрэгтэй болно. Тухайн төлбөрүүдийг өөрийн биеэр манай салбар дээр очилгүй онлайнаар хүсэлтээ гаргаад төлбөрөө төлөх боломжтой.

BESTBUY APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 0-5 хоногт
Буцаах боломжтой/боломжгүй

AMAZON APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй, Хугацаа: 1-3 хоногт
Буцаах боломжтой!