Вебсайтаас худалдан авалт хийхдээ анхаарвал зохих зөвлөгөө.
Та сайтар анхааралтай уншиж зааврыг дагна уу!
Хэрэв та Монголоос эсвэл алслагдсан хот мужаас АНУ-ын аль нэг худалдааны (E-commerce) вэбсайтаас бараа бүтээгдэхүүн худалдан авч манай каргогоор дамжуулан Монгол руу хүргүүлэн авах бол доорх зааврыг дагна уу.
- Тухайн бараа бүтээгдэхүүн борлуулж буй вэбсайт болон хувь хүн найдвартай, баталгаатай эсэхийг сайтар шалгаарай.
- АНУ дотор буюу манай каргоны байршиж буй муж хот руу (Arlington, VA, 22204) хүргэлт хийх эсэхийг шалгаарай.
- Та Монголоос тухайн худалдан авч буй бараа бүтээгдэхүүний төлбөрийг хийж болох эсэхийг шалгах. Монголоос төлбөр хийх боломж PayPal, олон улсын эрхтэй картуудаар дийлэнх вэбсайтаас худалдаа хийж болдог. Гэхдээ олон улсын гүйлгээ тул ихэнх вебсайтууд төлбөр бүрэн орж ирсэний дараа shipping хийдэг тул удах магдлалтай (Манай каргогоор дамжуулан захиалбал илүү найдвартай хурдан авах боломжтой. Дэлгэрэнгүй харах)
Алхам-1 Онлайнаар бараа захиалахдаа хэрхэн манай хаягийг зөв оруулах вэ?
Бараа бүтээгдэхүүнээ захиалахад асуудалгүй гэж үзвэл shipping address дээр Манай АНУ дахь хаяг болох 2801 Columbia Pike, Arlington, VA, 22204 гэх хаягийг бичиж өгнө. Тухайн вэбсайт дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөх боломжтой байх юм бол бүр сайн Жишээ нь энэ хаяг бизнесс үү гэсэн байвал тийм сонгож Mongol Express Cargo гэж нэр бичих, мөн цагийн хувиар оруулах боломжтой байвал манай цагийн хувиарыг оруулж өгвөл бүр сайн. Хэрэв утасны дугаар бичих шаардлагатай бол (571) 239-7272 дугаарыг бичиж өгч болно.
Shipping Address хэсэгт хэрхэн бичих загвар ->
Street эсвэл Address: 2801 Columbia Pike
City: Arlington
State: Virginia эсвэл VA товчлол
Zip code эсвэл Postal Code: 22204
Жич: хэрэв (optional) тэмдэгтэй эсвэл доорх талбарууд байвал хоосон үлдээх эсвэл Rear Side гэж бичиж болно. -> Street1 (optional), Address1 (optional), Apt, Suite, Unit, гэх мэт.
Алхам-2 Манай вебсайт дээр захиалсан бараагаа шинээр ачаа үүсгэж оруулна.
Таны захиалсан бараа шуудан хүргэлтээр гарсан талаар мэдээлэл борлуулагчаас хүлээж авмагцаа манай вэбсайт дээр өөрийн бүртгэлээ үүсгээд, эсвэл бүртгэлтэй бол нэвтрэн ороод +Шинээр Ачаа Үүсгэх дээр дарж ачааны талаар мэдээллийг оруулж өгнө. Шинээр ачаа үүсгэхдээ илгээгчийн мэдээлэл дээр манай каргог бичнэ. Shipper name: Эм Жи Эл Экспресс, Phone Number: (878) 888-2727, Email: Өөрийн имэйл!, Address: 2801 Columbia Pike, Arlington Zip Code: 22204.
АНХААР!
- Илгээгчийн имэйл дээр өөрийн имэйл хаягийг заавал бичнэ!
- Илгээгч дээр бараа захиалсан газрын мэдээллийг бичихгүй!
Мөн (Манай хаяг дээр онлайнаар бараа захиалсан хүн эсвэл өөр муж хотоос ачаа илгээсэн хүн бөглөнө) гэсэн талбарыг заавал бөглөж хаанаас ямар tracking дугаартай шуудан(гууд) ирэх талаар бүгдийг бүртгэлд оруулах ёстой. Хэрэв нэг ачаанд 3-аас дээш шууданг хамт богцлох бол тэмдэглэл хэсэг дээр хамт богцлох шуудангийн нэр tracking дугааруудыг нэмж бичиж өгнө.
Ачааны дугаар, жин, тээврийн зардлын талаарх мэдээллийг бид таны ачааг хүлээж авсаны дараа таны имэйлээр илгээнэ.
Шинэ ачаа үүсгэсний дараа мэню цэсээс Ачаа гэсэн дээр дараад өөрийн үүсгэсэн ачаагаа харах боломжтой.
Мөн таны ачаа хаана явж байгаа, хэзээ хүргэгдэх талаар манай вэбсайт дээрээс харах боломжтой. Энгэхийн тулд та заавал дээрх алхмуудыг гүйцэт хийж манай вэбсайт дээр ачаагаа бүртгүүлсэн байх хэрэгтэй.
Таны ачаа хүргэгдсэн эсэхийг харах бол ЭНД дарна уу.
Ачааны төлбөрийг та Монголд ачаагаа хүлээж авахдаа төлөх боломжтой.
Имэйлээр баримтаа хүлээж авсны дараа та өөрийн бүртгэлээр манай вэбсайт руу нэвтрэн ороод ачааны статус, тээвэрлэлтийн мэдээллийг харах боломжтой. Эсвэл танд очсон имэйл дээрх зааврын дагуу ачааны тээврэлтийн явцыг манай вебсайтын Tracking хуудаснаас харах боломжтой.
Ачааг манай Монгол дахь салбар гаалиас хүлээж авмагц шууд цагийн горимоор мөн адил танд ачаа ирсэн тухай имэйл мэдэгдэл очих болно.
Тухайн долоо хоногийн агаарын ачаа АНУ-аас гарах болон Монголд очих хуваарийг хархийг хүсвэл ЭНД дарна уу.
FACEBOOK-ээр эсвэл Вебсайтын чатаар холбогдож лавлах боломжтой бид 24 цагийн дотор хариу өгөх болно.