Асуулт Хариулт

Зааварчилгаа

Барааны нэрЭрх зүйн актНэвтрүүлэх ялгаа
1Судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 1 дүгээр хавсралтад нэр заагдсан амьтан, ургамалЗэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенциОруулах, гаргах
2Зохих технологийн шаардлагын дагуу боловсруулаагүй, тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн тэмдэггүй тарваганы арьсЗасгийн газрын 1992.05.22-ны өдрийн 95 дугаар тогтоолГаргах
3Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахБОАЖ –ын сайдын 2017.09.22-ны өдрийн А/278 тушаалГаргах
4МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтанХХАА сайдын тушаал дугаар 29, 2015.06.25Нэвтрүүлэх
5Судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлБайгалийн ургамлын тухай хууль 17 зүйлийн 4 заалтГаргах
6Сибирь хуш /Pinus subirica/-ны үр-самарЗГ-ын 2015 оны 485тогтоолоор ЗГ-ын 2001 оны 54-р тогтоолд өөрчлөлт оруулсанГаргах
7Зохих зөвшөөрөлгүй ургамал, ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцууБайгалийн ургамлын тухай хууль 17 зүйлийн 3 заалтГаргах
8Туршилт,судалгааны ажлаас бусад мод, сөөгний тарьц, суулгацОйн тухай хууль 29.11.1 зүйлОруулах
9Стандартын дагуу үйлвэрлээгүй нялх, балчир хүүхдийн хүнсНялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуульОруулах
10Зөвшөөрөлгүй согтууруулах ундааАрхидан согтуурахтай тэмцэх тухай хуульОруулах
11Бүртгүүлээгүй, олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө/цаашид “өсгөврийн хөрөнгө” гэх/ органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсХүнсний тухай хуульОруулах
12Ашиг олох зорилгоор цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнДонорын тухай хуулийн 20.1 зүйлОруулах, гаргах
13Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалАрхидан согтуурахтай тэмцэх тухай хуульОруулах,гаргах, дамжин өнгөрүүлэх
14Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэл, мансууруулах ургамалУИХ-ын 1998 оны 05 дугаар тогтоолГаргах, оруулах
15МУ-д ашиглахыг хориглосон болон зохих зөвшөөрөлгүй химийн хорт болон аюултай бодисХимийн хорт болон аюултай бодисын тухай хууль, ЗГ-ын 2014 оны 378-р тогтоолоор ЗГ-ын 2001 оны 54-р тогтоолд нэмэлт оруулсанОруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх
16Зохих зөвшөөрөлгүй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдМансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульОруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх
17Тамхины бүх төрлийн зар сурталчилгааны материалТамхины хяналтын тухай хуульОруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх
18Зөвшөөрөлгүй өвчин үүсгэгч нян, түүний хорЭрүүл мэндийн тухай хуульГаргах, оруулах
19Зохих зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, БИБЭм,эмнэлгийн хэрэгслийн тухай хуульоруулах
20Хуурамч эмЭм,эмнэлгийн хэрэгслийн тухай хуульоруулах
21Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спиртУИХ-ын 1998 оны 05-р тогтоол ЗГ-ын 2014оны 378-р тогтоолоруулах
22МУ-д ашиглахыг хориглосон болон зохих зөвшөөрөлгүй химийн хорт болон аюултай бодисХимийн хорт болон аюултай бодисын тухай хууль, ЗГ-ын 2014 оны 378-р тогтоолоор ЗГ-ын 2001 оны 54-р тогтоолд нэмэлт оруулсанОруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх
23Жижиглэн савалгаатай, 25-аас дээш концентрацитай, хүнсний зориулалттай цууны хүчил /Acetic acid/ЗГ-ын 2014 оны 378-р тогтоолоор ЗГ-ын 2001оны 54-р тогтоолд нэмэлт оруулсаноруулах
24Озон задалдаг бодис R-22-оос бусадЗГ-ын 2014 оны 378-р тогтоолоор ЗГ-ын 2001оны 54-р тогтоолд нэмэлт оруулсаноруулах
25Озоны давхарга, дэлхийн дулааралд сөрөг нөлөө бүхий HCFC-22.HCFC-141b бодисоор хөөсөнцөр үйлдвэрлэх тоног төхөөрөмжМонреалын протокол, ЗГ-ын 2014 оны 378-р тогтоолоор ЗГ-ын 2001 оны 54-р тогтоолд нэмэлт оруулсаноруулах
26Удаан задардаг органик бохирдуулагчУдаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенциоруулах
27Аюултай хог хаягдалХог хаягдалын тухай хууль, ЗГ-ын 2018 оны 116-р тогтоолОруулах,дамжин өнгөрүүлэх
28Бүх төрлийн 0.035 мм-ийн болон түүнээс нимгэн, 1 удаагийн нийлэг хальсан уутЗГ-ын 2018 оны 189-р тогтоолоруулах
29Зэвсгийн зориулалттай цөмийн материалЦөмийн энергийн тухай хуульОруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх
30Зөвшөөрөлгүй цацраг идэвхт ашигт малтмалЦөмийн энергийн тухай хуульОруулах, гаргах, дамжин өнгөрүүлэх
31Пиротехникийн хэрэгсэлЗГ-ын 2006 оны 149-р тогтоол 3-р хавсралтГаргах
32Цөмийн зэвсгийн гаралтай тусгай
ангиллын цацраг идэвхт бодис, түүний хаягдал Цөмийн зэвсгийн зориулалтаар бэлтгэгдсэн цөмийн зэвсгийн эд анги, бүрэлдэхүүн
Цвмийн зэвсгээс ангид байх тухай хууль ЗГ-ын 2001 оны 54-р тогтоолОруулах, дамжуулан өнгөрүүлэх
33МУ-н хуулиар хориглосон болон зохих зөвшөөрөлгүй цөмийн материал цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологиЦемийн энергийн тухай хуульОруулах, гаргах
34Шөрмөсөн чулуу агуулсан
бутээгдэхүүн, Үүнээс асбест
агуулсан ттормозны наклад /Brake
pads containing asbestos/
ЗГ-ын 2007 оны 95-р тогтоол, ЗГ-ын 2014
оны 378-р тогтоолоор ЗГ-ын 2001 оны 54-р
тогтоолд нэмэлт оруулсан
оруулах
35Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, кино, дүрс бичлэг, зураг болон бусад зуйлЗГ-ын 2001 оны 54-р тогтоолоруулах
36Гадаад улсад ашиглахыг хориглосон тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний
аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхуүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульоруулах
37Хууль бусаар хуулбарлаж тараасан бүтээлУтга зохиол, урлагийн бүтээл хамгаалах тухай Бернийн конвенциоруулах
38Зохих зөвшөөрөлгүй соёлын үнэт зуйлсСоёлын үнэт зуйлсийн хууль бус экслорт, импорт түүнчлэн өмчлөх эрхийг
шилжуүлэхийг хориглох, тэдгээрээс
урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай
конвенци
Оруулах, гаргах
39Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, х/цагаан тэдгээрийн хайлш цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй
хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон
өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүн
УИХ-ын 05-р тогтоол, УИХ-ын 2005 оны 46-р тогтоолгаргах
40Хог хаягдал /Хүнсэнд хэрэглэхэд зохисгүй болсон үхсэн загас, хавч төрөлтөн, усны сээр нуруугуй бусад
амьтан, үхсэн мал, амьтад, арьс ширэн түүхий эдийн зах, өөдөс, хаягдал, үслэг түүхий эдийн хаягдал, хотын хог хаягдлыг шатаахад гарсан үнс болон үлдэгдэл бусад хог хаягдлыг шатаахад гарсан үнс болон үлдэгдэл, этилений, стиролын, винилхлоридын полимерын хаягдал захлаас өөдөс болон бусад
хуванцарын хаягдал/
ЗГ-ын 2019оны 199-р тогтоолоор ЗГ-ын 2001 оны 54-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсаноруулах

Copyright © 2023 Mongol Express

Имэйл ээ шалгана уу.

Урьдчилж үнэ тооцоолох

Эндээс захиалга хэзээ Монголд ирэх боломжтой өдрийн барагцаа гаргаарай.

Доорх календарь дээр манай хамгийн ойрхон агаарын ачаа гарах өдрүүдийг харуулсан болно. Гарсан өдрөөсөө 7 хоногийн дараа Монголд тараагдана. (зарим тохиолдолд ачаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас саатахаас бусад энгийн үед)

Агаарын Ачаа

Таны захиалга манай ачаа гарах сүүлийн өдрөөс өмнө ирвэл та дараа долоо хоногт нь ачаагаа авах боломжтой.

Агаар Газар хосолсон ачаа дунджаар 14 хоногт Монголд очно. (Витамин, нэмэлт тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд хамаарна.)

Илүү дэлгэрэнгүй хувиар харах

АГААР БОЛОН ГАЗРЫН АЧААГААР ТЭЭВЭРЛЭХ ХОРИОТОЙ ЗҮЙЛС.

1. Аливаа зүйлийн галт зэвсэг.
2. Аюултай ачаанд хамаарах химийн болон хортой бодисууд
3. Асаагуур
4. Тэсрэх бодис, салют, бенгалын гал гэх мэт…
5. Шахсан хий, бутан, хүчилтөрөгч гэх мэт…
6. Шатамхай шингэн эсвэл хатуу, будаг болон будаг шингэлэгч, асаагуурын шингэн гэх мэт…
7. Идэмхий бодис, мөнгөн ус, батарей гэх мэт…
8. Хорт болон халдварт бодис, хортон шавж устгагч гэх мэт…
9. Исэлдүүлэгч, хэт исэл, цайруулагч гэх мэт…
10. Соронзон материал зэрэг бусад аюултай зүйлс.
11. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, гэмтэх онцгой нөхцөл шаардсан бараа
12. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэний эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно.
13. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
14. Бүх төрлийн татдаг, зажилдаг, дүнсэн, навчин тамхи
15. Хатуу хурц иртэй зүйлс, хутга мэсний зүйлийг агуулсан бичиг захидал боодол
16. Үндэсний гадаад валют, үнэт цаас, зоос, мөнгөн тэмдэгт, аливаа төлбөрийн хэрэгслийн нууцлал
17. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, зураг кино
18. Амьд амьтан
19. Олон улсын болон Монгол улсын “Улаан ном”-д орсон, МУ-ын хууль тогтоомжоор агнах, бэлтгэхийг хориглосон ан амьтны гаралтай олдвор, түүхий эдийн зүйл барагшин
20. Мал эмнэлгийн шинжилгээний болон холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй мал амьтан, шувууны гаралтай түүхий эд, үр хөврөл, бичил биетийн өсгөвөр
21. Бүх төрлийн мал, гахай, тахиа /өндөг/ бусад амьтны хөлдөөсөн буюу хатаасан мах борц
22. Татвараас зайлсхийх болон хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий их хэмжээний шошго
23. Хортон ургамал, амьтан
24. Бусад хууль эрх зүйн зохицуулалтаар хориглосон бараа

Дэлгэрэнгүй харах

Стандарт хүргэлт: Үнэгүй 2-7 өдөр

Ижил өдөр хүргэлт: $10-$19 7 сарыг дуустал $0

Address: Zip Code: 22204

Барааны үнэ лавлах бол Mongol Express Cargo FB хуудсаар “Costco price” гэж чат бичээрэй. Манай AI чатбот танд туслах болно.

LET'S SHOPPING

WWW.SAMEDAY.COSTCO.COM

Ижил өдөр хүргэлтийн вэбсайт

WWW.COSTCO.COM

Стандарт хүргэлтийн вэбсайт
Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 0-7 хоногт
Буцаах боломжтой 90 хоног/боломжгүй

Ерөнхий Зүйл

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа үйлчлүүлэгч болон Монгол Экспресс карго хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
  • Үйлчлүүлэгч АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгөх форумыг бөглөхдөө энэхүү үйлчилгээний нөхцөл, болон буцаах нөхцөлийг чагталснаар хүлээн зөвшөөрч байгаад тооцно.

1. Талуудын эрх үүрэг

Үйлчилгээ үзүүлэгч
  • Монгол Экспресс каргоны үзүүлж буй энэхүү үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тухайн худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийг тэдний нэрийн өмнөөс захиалга хийж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ болно.
  • Захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг 12 цагийн дотор өгөх, илгээмжийг шуудангаас хүлээж авах, хайрцаглаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх, захиалгын явц болон тээвэрлэлтийн талаарх мэдээллээр хангах зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.
  • Үйлчлүүлэгчийн захиалга болон хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь МУ-ын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана.
  • Монгол Экспресс карго нь аливаа худалдан авсан барааг мөн биш эсэх, бүрэн бүтэн байдлын дүн шинжилгээ хийх зэрэг үүрэг хариуцлага заавал хүлээхгүй.
  • Тухайн худалдааны сайтын өмнөөс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй болно.
  • Тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой үүсэж болох аливаа гаалийн асуудалд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Үүнд: гаалийн хорио цээр, татвар ноогдуулалт гэх зэрэг.
Үйлчлүүлэгч
  • Үйлчлүүлэгч нь өөрийн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний зөв эсэхийг сайтар шалгаж захиалга хийнэ.
  • Тухайн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүн нь МУ-ын хилээр зөвшөөрөгдөх эсэх гаалийн хорио цээр, татвартай холбоотой аливаа хууль тогтоомжийг өөрөө судалж мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй.
  • Холбогдох бүх зардлуудыг төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: Захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хөлс, үйлчилгээний зардал, АНУ доторх шуудан хүргэлтийн зардал (хэрэв гарсан бол), АНУ-Монголын хоорондох тээврийн зардлуудыг бүгдийг төлж барагдуулах үүрэгтэй.

    2. Буцаалт

    • Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй байх ёстой. Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журамтай бөгөөд дунджаар 30-90 хүртэл хугацаатай байдаг. Таны худалдан авсан барааг буцаах боломжтой эсэх талаар мэдээлэл хэрэгтэй бол захиалга хийж байхдаа тэмдэглэл хэсэгт хүсэлтээ дурдах эсвэл захиалга хийсний дараа бол Report issue хэсгээр дамжуулан мэдээлэл авах боломжтой.

    Буцаалт хийх боломжууд (Агаарын ачаа)

    • Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд шуудангийн зардал багтахгүй мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.
    • Хэрэв ачаа АНУ-аас гарсны дараа та буцаах хүсэлтэй бол тухайн худалдан авсан дэлгүүрийн журамд заасан хугацаа болон буцаах боломжтой бараа бүтээгдэхүүн мөн эсэхээс хамаарч буцаах процессийг манай онлайн захиалгыг хариуцсан ажилтнаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Энэ тохиолдолд та АНУ-Монгол хороонд гарсан тээврийн холбогдох бүх зардлыг төлөхөөс гадна Монгол-АНУ-ийн хооронд гарах зардлыг мөн нэмж төлөх хэрэгтэй болно. Тухайн төлбөрүүдийг өөрийн биеэр манай салбар дээр очилгүй онлайнаар хүсэлтээ гаргаад төлбөрөө төлөх боломжтой. 
    • Таны буцаалт хийсэн барааг худалдаалагч хүлээж аваад төлбөрийг манай дансанд шилжүүлсний дараа бид буцаалтын төлбөрийг таны захиалга өгөхдөө ашигласан данс руу 24 цагийн дотор шилжүүлэх болно.
    • Бүх газрын ачаагаар захиалсан бараа бүтээгдэхүүн буцаах боломжгүй.

    3. Маргаан шийдвэрлэх

    • Хэрэв энэхүү үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд тохиролцоонд хүрэх замаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд тохиролцоонд эс хүрвэл талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
    • Тээвэрлэлтэй холбоотой аливаа маргааныг Монгол Экспресс Каргоны үндсэн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.