Mongol Express Cargo

Шинэ бүртгэлээ идэвхжүүлэхийн тулд имэйлээр очсон линк холбоос дээр дарна уу!

Урьдчилж үнэ тооцоолох

Address: Zip Code: 22204

IKEA APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй/Үнэтэй, Хугацаа: 2-5 хоногт
Буцаах боломжтой! 365/180/90 days

Эндээс захиалга хэзээ Монголд ирэх боломжтой өдрийн барагцаа гаргаарай.

Доорх календарь дээр манай хамгийн ойрхон агаарын ачаа гарах өдрүүдийг харуулсан болно. Гарсан өдрөөсөө 7 хоногийн дараа Монголд тараагдана. (зарим тохиолдолд ачаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас саатахаас бусад энгийн үед)

Агаарын Ачаа

Таны захиалга манай ачаа гарах сүүлийн өдрөөс өмнө ирвэл та дараа долоо хоногт нь ачаагаа авах боломжтой.

Агаар Газар хосолсон ачаа дунджаар 14 хоногт Монголд очно. (Витамин, нэмэлт тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд хамаарна.)

Илүү дэлгэрэнгүй хувиар харах

АГААР БОЛОН ГАЗРЫН АЧААГААР ТЭЭВЭРЛЭХ ХОРИОТОЙ ЗҮЙЛС.

1. Аливаа зүйлийн галт зэвсэг.
2. Аюултай ачаанд хамаарах химийн болон хортой бодисууд
3. Асаагуур
4. Тэсрэх бодис, салют, бенгалын гал гэх мэт…
5. Шахсан хий, бутан, хүчилтөрөгч гэх мэт…
6. Шатамхай шингэн эсвэл хатуу, будаг болон будаг шингэлэгч, асаагуурын шингэн гэх мэт…
7. Идэмхий бодис, мөнгөн ус, батарей гэх мэт…
8. Хорт болон халдварт бодис, хортон шавж устгагч гэх мэт…
9. Исэлдүүлэгч, хэт исэл, цайруулагч гэх мэт…
10. Соронзон материал зэрэг бусад аюултай зүйлс.
11. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, гэмтэх онцгой нөхцөл шаардсан бараа
12. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэний эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно.
13. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
14. Бүх төрлийн татдаг, зажилдаг, дүнсэн, навчин тамхи
15. Хатуу хурц иртэй зүйлс, хутга мэсний зүйлийг агуулсан бичиг захидал боодол
16. Үндэсний гадаад валют, үнэт цаас, зоос, мөнгөн тэмдэгт, аливаа төлбөрийн хэрэгслийн нууцлал
17. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, зураг кино
18. Амьд амьтан
19. Олон улсын болон Монгол улсын “Улаан ном”-д орсон, МУ-ын хууль тогтоомжоор агнах, бэлтгэхийг хориглосон ан амьтны гаралтай олдвор, түүхий эдийн зүйл барагшин
20. Мал эмнэлгийн шинжилгээний болон холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй мал амьтан, шувууны гаралтай түүхий эд, үр хөврөл, бичил биетийн өсгөвөр
21. Бүх төрлийн мал, гахай, тахиа /өндөг/ бусад амьтны хөлдөөсөн буюу хатаасан мах борц
22. Татвараас зайлсхийх болон хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий их хэмжээний шошго
23. Хортон ургамал, амьтан
24. Бусад хууль эрх зүйн зохицуулалтаар хориглосон бараа

Дэлгэрэнгүй харах

Стандарт хүргэлт: Үнэгүй 2-7 өдөр

Ижил өдөр хүргэлт: $10-$19 7 сарыг дуустал $0

Address: Zip Code: 22204

Барааны үнэ лавлах бол Mongol Express Cargo FB хуудсаар “Costco price” гэж чат бичээрэй. Манай AI чатбот танд туслах болно.

LET'S SHOPPING

WWW.SAMEDAY.COSTCO.COM

Ижил өдөр хүргэлтийн вэбсайт

WWW.COSTCO.COM

Стандарт хүргэлтийн вэбсайт
Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 0-7 хоногт
Буцаах боломжтой 90 хоног/боломжгүй

COMING SOON...

progress icon

Please check back later

Address: Zip Code: 22204

HOME DEPOT APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй, Хугацаа: 2-6 хоногт
Буцаах боломжтой! 30-60 хоног
Address: Zip Code: 22204

APPLE STORE APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 1-4 хоногт
Буцаах боломжгүй!

Ерөнхий Зүйл

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа үйлчлүүлэгч болон Монгол Экспресс карго хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
  • Үйлчлүүлэгч АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгөх форумыг бөглөхдөө энэхүү үйлчилгээний нөхцөл, болон буцаах нөхцөлийг чагталснаар хүлээн зөвшөөрч байгаад тооцно.

1. Талуудын эрх үүрэг

Үйлчилгээ үзүүлэгч
  • Монгол Экспресс каргоны үзүүлж буй энэхүү үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тухайн худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийг тэдний нэрийн өмнөөс захиалга хийж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ болно.
  • Захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг 12 цагийн дотор өгөх, илгээмжийг шуудангаас хүлээж авах, хайрцаглаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх, захиалгын явц болон тээвэрлэлтийн талаарх мэдээллээр хангах зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.
  • Үйлчлүүлэгчийн захиалга болон хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь МУ-ын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана.
  • Монгол Экспресс карго нь аливаа худалдан авсан барааг мөн биш эсэх, бүрэн бүтэн байдлын дүн шинжилгээ хийх зэрэг үүрэг хариуцлага заавал хүлээхгүй.
  • Тухайн худалдааны сайтын өмнөөс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй болно.
  • Тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой үүсэж болох аливаа гаалийн асуудалд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Үүнд: гаалийн хорио цээр, татвар ноогдуулалт гэх зэрэг.
Үйлчлүүлэгч
  • Үйлчлүүлэгч нь өөрийн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний зөв эсэхийг сайтар шалгаж захиалга хийнэ.
  • Тухайн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүн нь МУ-ын хилээр зөвшөөрөгдөх эсэх гаалийн хорио цээр, татвартай холбоотой аливаа хууль тогтоомжийг өөрөө судалж мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй.
  • Холбогдох бүх зардлуудыг төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: Захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хөлс, үйлчилгээний зардал, АНУ доторх шуудан хүргэлтийн зардал (хэрэв гарсан бол), АНУ-Монголын хоорондох тээврийн зардлуудыг бүгдийг төлж барагдуулах үүрэгтэй.

    2. Буцаалт

    • Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй байх ёстой. Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журамтай бөгөөд дунджаар 30-90 хүртэл хугацаатай байдаг. Таны худалдан авсан барааг буцаах боломжтой эсэх талаар мэдээлэл хэрэгтэй бол захиалга хийж байхдаа тэмдэглэл хэсэгт хүсэлтээ дурдах эсвэл захиалга хийсний дараа бол Report issue хэсгээр дамжуулан мэдээлэл авах боломжтой.

    Буцаалт хийх боломжууд (Агаарын ачаа)

    • Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд шуудангийн зардал багтахгүй мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.
    • Хэрэв ачаа АНУ-аас гарсны дараа та буцаах хүсэлтэй бол тухайн худалдан авсан дэлгүүрийн журамд заасан хугацаа болон буцаах боломжтой бараа бүтээгдэхүүн мөн эсэхээс хамаарч буцаах процессийг манай онлайн захиалгыг хариуцсан ажилтнаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Энэ тохиолдолд та АНУ-Монгол хороонд гарсан тээврийн холбогдох бүх зардлыг төлөхөөс гадна Монгол-АНУ-ийн хооронд гарах зардлыг мөн нэмж төлөх хэрэгтэй болно. Тухайн төлбөрүүдийг өөрийн биеэр манай салбар дээр очилгүй онлайнаар хүсэлтээ гаргаад төлбөрөө төлөх боломжтой. 
    • Таны буцаалт хийсэн барааг худалдаалагч хүлээж аваад төлбөрийг манай дансанд шилжүүлсний дараа бид буцаалтын төлбөрийг таны захиалга өгөхдөө ашигласан данс руу 24 цагийн дотор шилжүүлэх болно.
    • Бүх газрын ачаагаар захиалсан бараа бүтээгдэхүүн буцаах боломжгүй.

    3. Маргаан шийдвэрлэх

    • Хэрэв энэхүү үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд тохиролцоонд хүрэх замаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд тохиролцоонд эс хүрвэл талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
    • Тээвэрлэлтэй холбоотой аливаа маргааныг Монгол Экспресс Каргоны үндсэн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.
    Address: Zip Code: 22204

    BESTBUY APP ТАТАХ

    Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 0-5 хоногт
    Буцаах боломжтой/боломжгүй
    Address: Zip Code: 22204

    AMAZON APP ТАТАХ

    Хүргэлт: Үнэгүй, Хугацаа: 1-3 хоногт
    Буцаах боломжтой!