АНУ-ын онлайн худалдааны вэбсайт дээрээс ямар нэгэн бараа худалдаж авахаар сонирхож байгаа Монголд байгаа хүмүүст тухайн барааг нь өөрийн хаяг дээрээ захиалж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ. Товчхон хэлэхэд захиалга дамжуулагч бас тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.
Нэг удаагийн захиалгын хуудсанд дээд тал нь 3 төрлийн тус бүр 2 ширхэг нийт 6 ширхэг хүртэлх барааг $1.5 -ийн үйлчилгээний хураамжтайгаар захиалах боломжтой. (гэхдээ одоогоор урамшуулалтай энэ хураамжийг авахгүй.)
Онлайн захиалгын хувьд $7.5 (lb). Манайх жинг фунтээр буюу Lb-ээр тооцно. 1lb-эс бага бол ачааг 1lb гэж авч үзнэ. 1lb-эс дээш бол арын бутархай 2 орны нарийвчлалтайгаар үнийг тооцдог. Жишээ нь: 0.10lb-1.00lb бол $7.5, харин 1.12lb*$7.5=$8.4 болно. (Хөнгөлөлт урамшуулалтай бол энэ үнээс хасагдана.)
Тээврийн хөлс таны захиалсан бараа биетээрээ ирсний дараа бид жинлээд гардаг. Гэхдээ та урьдчилаад барагцаа гаргах боломжтой. Үүний тулд тухайн барааны жингийн мэдээллийг Lb-ээр олж аваад манай үнэлгээгээр үржүүлнэ. Хэрэв хөнгөлөлт зарласан бол хөнгөлөлтийг хасна. УРЬДЧИЛЖ ҮНЭ ТООЦООЛОХ
Манай агаарын ачаа 7 хоног бүрийн Пүрэв гарагийн үүрээр гараад 3 хоногт Монголд очдог. Шинэ нисэхээс УБ гааль руу татах, гаалийн шалган, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа нь харилцан адилгүй 1-3 хүртэлх ажлын өдөр шаардаж болдог гаалийн ачаалал бүх нийтийн амралтын өдөр зэргээс хамаараад. Тэгэхээр таны захиалсан бараа хэд дэх өдөр манай оффис дээр хүргэгдэж ирэхээс хамаарна гэсэн үг. Жиш нь: Бараа Лхагва гарагийн оройн 22 цагаас (Washington DC хотын цагаар) өмнө хүргэгдэж ирвэл шууд маргааш өглөө нь тээвэрт гарна.
Энэ хуудсыг дээш гүйлгээд харвал “ЗАХИАЛГА ӨГӨХ ГУРВАН БОГИНО АЛХАМ” гэсэн зааврыг хараарай.
Манай газрын ачаа сард нэг удаа гардаг бөгөөд дунджаар 3-4 сарын дотор Монголд очдог.
Дийлэнх тохиолдолд та ачаагаа Монголд авахдаа тээврийн хөлсийг төлж болно.
Болно. Гэхдээ хэд хэдэн анхаарах болон эрсдэлтэй зүйл байдгийг санаарай.
Манай тээврийн хөнгөлөлт үзүүлэх журам нь зөвхөн манайд өгсөн онлайн захиалгад хамаарна.
Та point оноо дээрээ дараад гарч ирсэн цонх дээрх Promotion code – нуудаас сонголтоо хийгээд шинэ ачаа үүсгэхдээ кодыг Нэмэлт мэдээлэл хэсэгт байх “Хөнгөлөлтийн код” гэсэн дээр оруулж өгнө.
Note! таны Point, ашиглах гэж буй Promotion кодын Point Value оноонд хүрсэн байх хэрэгтэй. (зөвхөн хувь илгээмж, no commercial parcel)
Доорх календарь дээр манай хамгийн ойрхон агаарын ачаа гарах өдрүүдийг харуулсан болно. Гарсан өдрөөсөө 5-7 хоногийн дараа Монголд тараагдана. (зарим тохиолдолд ачаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас саатахаас бусад энгийн үед)
Агаарын Ачаа
Таны захиалга манай ачаа гарах сүүлийн өдрөөс өмнө ирвэл та дараа долоо хоногт нь ачаагаа авах боломжтой.
Агаар Газар хосолсон ачаа дунджаар 14 хоногт Монголд очно. (Витамин, нэмэлт тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд хамаарна.)
1. Аливаа зүйлийн галт зэвсэг.
2. Аюултай ачаанд хамаарах химийн болон хортой бодисууд
3. Асаагуур
4. Тэсрэх бодис, салют, бенгалын гал гэх мэт…
5. Шахсан хий, бутан, хүчилтөрөгч гэх мэт…
6. Шатамхай шингэн эсвэл хатуу, будаг болон будаг шингэлэгч, асаагуурын шингэн гэх мэт…
7. Идэмхий бодис, мөнгөн ус, батарей гэх мэт…
8. Хорт болон халдварт бодис, хортон шавж устгагч гэх мэт…
9. Исэлдүүлэгч, хэт исэл, цайруулагч гэх мэт…
10. Соронзон материал зэрэг бусад аюултай зүйлс.
11. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, гэмтэх онцгой нөхцөл шаардсан бараа
12. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэний эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно.
13. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
14. Бүх төрлийн татдаг, зажилдаг, дүнсэн, навчин тамхи
15. Хатуу хурц иртэй зүйлс, хутга мэсний зүйлийг агуулсан бичиг захидал боодол
16. Үндэсний гадаад валют, үнэт цаас, зоос, мөнгөн тэмдэгт, аливаа төлбөрийн хэрэгслийн нууцлал
17. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, зураг кино
18. Амьд амьтан
19. Олон улсын болон Монгол улсын “Улаан ном”-д орсон, МУ-ын хууль тогтоомжоор агнах, бэлтгэхийг хориглосон ан амьтны гаралтай олдвор, түүхий эдийн зүйл барагшин
20. Мал эмнэлгийн шинжилгээний болон холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй мал амьтан, шувууны гаралтай түүхий эд, үр хөврөл, бичил биетийн өсгөвөр
21. Бүх төрлийн мал, гахай, тахиа /өндөг/ бусад амьтны хөлдөөсөн буюу хатаасан мах борц
22. Татвараас зайлсхийх болон хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий их хэмжээний шошго
23. Хортон ургамал, амьтан
24. Бусад хууль эрх зүйн зохицуулалтаар хориглосон бараа