Зөвлөгөө
АНУ дах вэбсайтаас худалдан авалт хийхдээ анхаарвал зохих зөвлөгөө.
Хэрэв та Монголоос эсвэл алслагдсан хот мужаас АНУ-ын аль нэг худалдааны E-commerce вэбсайтаас бараа бүтээгдэхүүн худалдан авч манай каргогоор дамжуулан Монгол руу хүргүүлэн авах бол доорх зааврыг дагна уу.
- Тухайн бараа бүтээгдэхүүн борлуулж буй вэбсайт болон хувь хүн найдвартай, баталгаатай эсэхийг сайтар шалгаарай.
- АНУ дотор буюу манай каргоны байршиж буй муж хот руу (Arlington, VA, 22204 эсвэл Bear, Delaware, 19701) хүргэлт хийх эсэхийг шалгаарай.
- Та Монголоос тухайн худалдан авч буй бараа бүтээгдэхүүний төлбөрийг хийж болох эсэхийг шалгах. Монголоос төлбөр хийх боломж PayPal, болон олон улсын эрхтэй банкны картуудаар дийлэнх вэбсайтаас худалдаа хийж болдог. Гэхдээ олон улсын гүйлгээ тул ихэнх вебсайтууд захиалгыг hold хийх, цуцлах асуудал их гардаг. (Манай каргогоор дамжуулан захиалбал илүү найдвартай хурдан авах боломжтой. Дэлгэрэнгүй харах)
Алхам-1 Онлайнаар бараа захиалахдаа хэрхэн манай хаягийг зөв оруулах вэ?
Та сайтар уншиж бүх зааврыг дагна уу. Одоор (*) тэмдэглэсэн хэсгүүд хүн бүрд өөр тул зөвхөн profile хуудас дээрээсээ нөхөж харна. (read time 5> min)
Arlington салбар
Shipping address дээр Манай Arlington салбарын хаягыг доорх байдлаар оруулна.
Street эсвэл Address 1: 2801 Columbia Pike
APT, Suite, Unit, Address 2 (optional): #B**** (Таны Mailbox дугаар, өөрийн profile дээрээс харах)
City: Arlington
State: Virginia эсвэл VA товчлол
Zip code эсвэл Postal Code: 22204
Phone Number: 571-239-7272
(Хэрэв Suggestion address гэж гарч ирвэл өөрийнхөө оруулсан хаягаа сонгоно.)
Жич: Тухайн вэбсайт дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулж өгөх боломжтой байх юм бол бүр сайн Жишээ нь энэ хаяг бизнесс үү гэсэн байвал тийм сонгож Mongol Express гэж нэр бичих, мөн цагийн хувиар оруулах боломжтой байвал манай цагийн хувиарыг (Mon-Sat 11-21, Sun 11-19) оруулж өгнө.
Хүргэлтийн тэмдэглэл хийх боломжтой бол энийг бичиж өгч болно. (We are not Phone repair! The business name is “Mongol Express” located on the REAR SIDE of the building. DO NOT LEAVE OUTSIDE UNATTENDED! if we are closed, come back tomorrow)
Зураг 1 Amazon.com

Зураг 2 Amazon.com

Зураг 3 Amazon.com

Shipping address дээр Delaware салбарын хаяг оруулах
Delaware Салбар
Delarware салбарын хаягийг та заавал өөрийн profile хуудас дээрээсээ Monex/Regural гэсэн хоёр гишүүнчлэлийн хэлбэрээс сонгож авсан байх ёстой.
Street эсвэл Address: ** Boxelder Lane ( Boxelder Ln магадгүй товчлол ингэж гарч ирж болно)
APT, Suite, Unit, Address 2 (optional): #**** (Таны Mailbox дугаар)
City: Bear
State: Delaware эсвэл DE товчлол
Zip code эсвэл Postal Code: 19701
Phone Number: 703-763-0660
(Жич: Delaware нь бизнесс хаяг биш house тул company name Mongol Express гэж бичих шаардлагагүй. Энэ нь хүргэлтийн жолоочид төөрөгдөл үүсгэх магдлалтай тул)
Хүргэлтийн тэмдэглэл хийх боломжтой бол энийг бичиж өгч болно. (Please put the package in a box)
Алхам-2 Манай вебсайт дээр шинээр ачаа үүсгэж захиалсан бараагаа бүртгүүлнэ.
Таны захиалсан бараа шуудан хүргэлтээр гарсан талаар имэйл борлуулагчаас хүлээж авмагцаа манай вэбсайт дээр өөрийн бүртгэлээ үүсгээд, эсвэл бүртгэлтэй бол нэвтрэн ороод +Шинээр Ачаа Үүсгэх дээр дарж ачааны талаар мэдээллийг оруулж өгнө. Шинээр ачаа үүсгэхдээ илгээгчийн мэдээлэл дээр манай каргог бичнэ.
Shipper name: Эм Жи Эл Экспресс
Phone Number: (878) 888-2727
Email: [email protected]
Address: 2801 Columbia Pike, Arlington
Zip Code: 22204
“ЧАГТАЛ! Мэдээллийг хадгалах” хэсгийг чагталж өгснөөр дараа удаа “Search Phone Number” дээр утасны сүүлийн 4 орон бичээд илгээгч болон хүлээн авагчийн мэдээллийг автоматаар бөглөх боломжтой.
Зураг 4 Ачаа үүсгэх

АНХААР!
- Та аль нь вэ? гэсэн асуултанд Хаяг дээр хүргэгдэхээр онлайн бараа захиалсан эсвэл илгээмж явуулсан хүн гэдгийг сонгож өгнө. Үргэлжлүүлээд хаанаас ямар tracking дугаартай шуудан(гууд) ирэх талаар бүгдийг бүртгэлд оруулах ёстой.
- Илгээгч дээр бараа захиалсан газрын мэдээллийг бичихгүй!
- Хэрэв таны ачаа энэ зааврын дагуу биш буруу үүссэн байвал ажилтан ачааг цуцлах бөгөөд цуцлах болсон шалтгаанаа имэйлээр танд мэдэгдэнэ. Ахиж ачаагаа зөв үүсгэх хүртэл таны ачаа гарахгүй болно гэдгийг анхаарах!
Зураг 5 Ачаа үүсгэх

Ачааны дугаар, жин, тээврийн зардлын талаарх мэдээллийг бид таны ачааг хүлээж авсаны дараа таны имэйлээр илгээнэ.
Шинэ ачаа үүсгэсний дараа мэню цэсээс Ачаа гэсэн дээр дараад өөрийн үүсгэсэн ачаагаа харах боломжтой.
Ачааны төлбөрийг та Монголд ачаагаа хүлээж авахдаа төлөх болно.
Имэйлээр баримтаа хүлээж авсны дараа та өөрийн бүртгэлээр манай вэбсайт руу нэвтрэн ороод ачааны статус, тээвэрлэлтийн мэдээллийг харах боломжтой. Эсвэл танд очсон имэйл дээрх зааврын дагуу ачааны тээврэлтийн явцыг манай вебсайтын Ачаа Хянах хуудаснаас харах боломжтой.
Ачааг манай Монгол дахь салбар гаалиас хүлээж авмагц шууд цагийн горимоор мөн адил танд ачаа ирсэн тухай имэйл мэдэгдэл очих болно.
Тухайн долоо хоногийн агаарын ачаа АНУ-аас гарах болон Монголд очих хуваарийг хархийг хүсвэл ЭНД дарна уу.
FACEBOOK-ээр эсвэл Вебсайтын чатаар холбогдож лавлах боломжтой бид 24 цагийн дотор хариу өгөх болно.
БИДНИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА ТАНД БАЯРЛАЛАА.