АГААРЫН АЧАА
Захиалгыг долоо хоног бүрийн Мягмар гарагийн 12-21 цагийн хооронд очиж авна.
Захиалга Мягмар гарагийн 12 цаг хүртэл өгч болно.
Та захиалга өгсөн бол таны захиалга цуцлагдаж төлбөр буцаагдсанаас бусад тохиолдолд Мягмар гарагт дээрх заасан цагийн хооронд жолооч тан руу очихоос дунжаар 30-60 минутын өмнө Имэйл-ээр мэдэгдэнэ. (жолоочийг live map дээр харах боломжтой). Хэрэв жолоочтой холбогдох шаардлагатай бол (202)-638-9705 дугаараар холбогдоно уу.
Жолоочийг ирхэд доорх зүйлсийг хангасан байх:
- Өөрийн бүртгэлээрээ шинэ ачаа манай систем дээр үүсгэсэн байх (хайрцаг бүр дээр)
- Ачааг савлаад бэлдсэн байх, (хайрцгийн амыг дарах скотч жолоочоос авч хэрэглэж болно)
Хэрэв өөрөө байхгүй бол ачаагаа үлдээсэн байж болно. House, Townhouse бол үүдэндээ үлдээнэ, Apartment building бол магадгүй receptionist эсвэл mailing room дотор үлдээсэн байж болно. (хаанаас ачааг авах талаар захиалга өгөхдөө дэлгэрэнгүй мэдээлэл өгөх.)
Үлдээх тохиолдолд box дээрээ хүлээн авагчийн нэр утасны дугаар, ачааны дугаараа бичсэн байх. Жолооч таны ачааг хүлээн авсны дараа очих имэйл дээрх тээврийн төлбөрийг Zelle-гээр шилжүүлнэ. (Ачааны төлбөрийг Монголд төлнө гэсэн сонголтыг системд шинэ ачаа үүсгэхдээ хийсэн бол шаардлагагүй.)
ГАЗРЫН АЧАА
Газрын ачааны захиалга өгсний дараа тантай жолооч холбогдож ачааг хэзээ авах өдөр цагаа тохирох болно. Хэрэв жолооч холбогдохгүй 24 цаг өнгөрвөл жолооч руу залгана уу. (202)-638-9705