Mongol Express Cargo

Contact

USA
Mongolia

Америк дахь хаяг

Монгол дахь хаяг

APPLE STORE APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 1-4 хоногт
Буцаах боломжгүй!

Ерөнхий  Зүйл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа үйлчлүүлэгч болон Монгол Экспресс карго хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.Талуудын үүрэг хариуцлага


Үйлчилгээ үзүүлэгч

  • Монгол Экспресс каргоны үзүүлж буй энэхүү үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тухайн худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийг тэдний нэрийн өмнөөс захиалга хийж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ болно.

  • Захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг өгөх, илгээмжийг шуудангаас хүлээж авах, хайрцаглаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.

  • Монгол Экспресс карго нь аливаа худалдан авсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй болно.

Үйлчлүүлэгч

  • Үйлчлүүлэгч нь өөрийн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний зөв эсэхийг сайтар шалгаж захиалга хийнэ.

  • Холбогдох бүх зардлуудыг төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: магадгүй АНУ доторх шуудан хүргэлтийн зардал болон АНУ-Монголын хоорондох тээврийн зардлуудыг бүгдийг төлж барагдуулах үүрэгтэй.

2.Буцаалт

Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй байх ёстой. Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журамтай бөгөөд дунджаар 30 хүртэл хугацаатай байдаг. Таны худалдан авсан барааг буцаах боломжтой эсэх талаар бид таны захиалгыг хийсний дараа тан руу явуулах имэйлийн төгсгөл хэсэгт дурдсан байх болно.

Буцаалт хийх хоёр боломж

  • Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд шуудангийн зардал багтахгүй мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.

  • Хэрэв ачаа АНУ-аас гарсны дараа та буцаах хүсэлтэй бол ачаа Монголд очоод авахад бэлэн гэснээс хойш танд 24 цагийн хугацаа байх болно. Энэ тохиолдолд та АНУ-Монгол хороонд гарсан тээврийн холбогдох бүх зардлыг төлөхөөс гадна Монгол-АНУ-ийн хооронд гарах зардлыг мөн нэмж төлөх хэрэгтэй болно. Тухайн төлбөрүүдийг өөрийн биеэр манай салбар дээр очилгүй онлайнаар хүсэлтээ гаргаад төлбөрөө төлөх боломжтой.

BESTBUY APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 0-5 хоногт
Буцаах боломжтой/боломжгүй

AMAZON APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй, Хугацаа: 1-3 хоногт
Буцаах боломжтой!