Асуулт Хариулт

Зааварчилгаа

Бид вэбсайтаа тогтмол хөгжүүлж байгаа бөгөөд зарим тохиолдолд таны веб хөтөч дээр суусан өмнөх дата өгөгдөл шинэчлэгдсэнээс улбаатай алдаанууд гарч болдог. Ийм тохиолдолд хэрхэн хуучин дата веб хөтчөөс цэвэрлэх аргыг та эндээс сурах болно.

Энэ арга нь зөвхөн манай вэбсайт ч биш бусад олон төрлийн сайтаас та өөрийн мэдээллээ цэвэрлэх арга бөгөөд сураад авахад танд илүүдэхгүй болно.

Веб хөтөчний setting цэсруу орно.

  • Chrome, Edge веб хөтчийн хувьд Settings -> Privacy and Security -> Clear browsing data, Cookies and other site data, Cached images and files 2-ийг сонгож өгөөд хугацааг All time эсвэл багадаа 7 хоногоос дээш сонгоод Clear Date дарна.
  • Safari веб хөтөчийн хувьд Баруун доор байх номны icon дээр дараад Clear -> All time дарна.

Chrome

Edge

Safari

Ингээд манай вэбсайтыг дахиж шинээр эхлүүлээд нэвтрээрэй. Энэ удаа таныг шууд хяналтын хуудас руу хөтлөх болно.

Updated on 7 сар 4, 2023

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023 Монгол Экспресс

COMING SOON...

progress icon

Please check back later

HOME DEPOT APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй, Хугацаа: 2-6 хоногт
Буцаах боломжтой!

APPLE STORE APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 1-4 хоногт
Буцаах боломжгүй!

Ерөнхий  Зүйл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа үйлчлүүлэгч болон Монгол Экспресс карго хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1. Талуудын эрх үүрэг

Үйлчилгээ үзүүлэгч
  • Монгол Экспресс каргоны үзүүлж буй энэхүү үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тухайн худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийг тэдний нэрийн өмнөөс захиалга хийж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ болно.
  • Захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг өгөх, илгээмжийг шуудангаас хүлээж авах, хайрцаглаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.

  • Монгол Экспресс карго нь аливаа худалдан авсан барааг мөн биш эсэх, бүрэн бүтэн байдлын дүн шинжилгээ хийх үүрэг хүлээхгүй.

  • Тухайн худалдааны сайтын өмнөөс бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй болно.

Үйлчлүүлэгч
  • Үйлчлүүлэгч нь өөрийн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний зөв эсэхийг сайтар шалгаж захиалга хийнэ.
  • Холбогдох бүх зардлуудыг төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: АНУ доторх шуудан хүргэлтийн зардал (хэрэв гарсан бол), АНУ-Монголын хоорондох тээврийн зардлуудыг бүгдийг төлж барагдуулах үүрэгтэй.

2. Буцаалт

Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй байх ёстой. Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журамтай бөгөөд дунджаар 30 хүртэл хугацаатай байдаг. Таны худалдан авсан барааг буцаах боломжтой эсэх талаар бид таны захиалгыг хийсний дараа тан руу явуулах имэйлийн төгсгөл хэсэгт дурдсан байх болно. 

Буцаалт хийх хоёр боломж (Агаарын ачаа)

Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд шуудангийн зардал багтахгүй мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.

  • Хэрэв ачаа АНУ-аас гарсны дараа та буцаах хүсэлтэй бол ачаа Монголд очоод авахад бэлэн гэснээс хойш танд 24 цагийн хугацаа байх болно. Энэ тохиолдолд та АНУ-Монгол хороонд гарсан тээврийн холбогдох бүх зардлыг төлөхөөс гадна Монгол-АНУ-ийн хооронд гарах зардлыг мөн нэмж төлөх хэрэгтэй болно. Тухайн төлбөрүүдийг өөрийн биеэр манай салбар дээр очилгүй онлайнаар хүсэлтээ гаргаад төлбөрөө төлөх боломжтой.
  • Бүх газрын ачаагаар захиалсан бараа бүтээгдэхүүн буцаах боломжгүй.

3. Маргаан шийдвэрлэх

  • Хэрэв энэхүү үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд тохиролцоонд хүрэх замаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд тохиролцоонд эс хүрвэл талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
  • Тээвэрлэлтэй холбоотой аливаа маргааныг Монгол Экспресс Каргоны үндсэн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.

BESTBUY APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 0-5 хоногт
Буцаах боломжтой/боломжгүй

AMAZON APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй, Хугацаа: 1-3 хоногт
Буцаах боломжтой!