*USA to MGL Агаарын ачаа долоо хоног бүрийн Лхагва гарагийн оройн 22:00 хүртэл аваад Пүрэв гарагийн үүрээр Монгол руу тээвэрлэнэ. Илгээмж зарим давагдашгүй хүчин зүйлийн улмаас хойшлохоос бусад тохиолдолд дунджаар 5-7 хоногт хүргэгдэнэ. (Цагийн горим: Washington DC)
*MGL to USA Агаарын ачаа долоо хоног бүрийн Пүрэв гарагийн оройн 19:00 хүртэл аваад Баасан гарагийн үүрээр АНУ- руу тээвэрлэнэ. Дунджаар 10-16 хоногт хүргэгдэнэ. (Цагийн горим: Ulaanbaatar)
Байгууллага болон хувь хүний их хэмжээний бараа таваар тээвэрлэх үнийн санал авах боломжтой.
Газрын ачааг оффис дээрээ болон захиалгаар очиж аваад САР бүр тогтмол илгээж байна. Тухайн сар бүрийн ачаа гарах өдрийн хуваарийг вэб сайтын Schedule | Хуваарь цэсээс эсвэл Facebook дээрх постоос харах боломжтой.
урт, өргөн, өндөр хэмжиж үнэлнэ.
Байгууллага болон хувь хүний их хэмжээний бараа таваар тээвэрлэх үнийн санал авах боломжтой.
Бүх төрлийн авто машин тээвэрлэх үнийн санал авах боломжтой.
АНУ-аас Монголруу агаар болон газрын хосолсон тээвэр зуучыг дунджаар 10-14 хоногт хүргэж байна. Их хэмжээний ачаанд үнийн санал өгнө. ХОЛБОГДОХ
Mash nairsag, setgeleesee uilchildeg, saikhan aashtai egch shuu. Ireh burt dandaa achaa baglahad tusladag, huuhduud ni ih huurhun aashtai, turgen shuurhai mash saikhan uilchilgee uzuuldeg gazar daa. Urgelj setgel sergeed gardag gazriin neg shuu. Bayarlalaa.
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа үйлчлүүлэгч болон Монгол Экспресс карго хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
Захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг өгөх, илгээмжийг шуудангаас хүлээж авах, хайрцаглаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.
Монгол Экспресс карго нь аливаа худалдан авсан барааг мөн биш эсэх, бүрэн бүтэн байдлын дүн шинжилгээ хийх үүрэг хүлээхгүй.
Тухайн худалдааны сайтын өмнөөс бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй болно.
Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй байх ёстой. Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журамтай бөгөөд дунджаар 30 хүртэл хугацаатай байдаг. Таны худалдан авсан барааг буцаах боломжтой эсэх талаар бид таны захиалгыг хийсний дараа тан руу явуулах имэйлийн төгсгөл хэсэгт дурдсан байх болно.
Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд шуудангийн зардал багтахгүй мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.