Mongol Express Cargo

ОНЛАЙН ЗАХИАЛГА

ДУРЫН ВЕБСАЙТНААС ХҮССЭН БҮХНЭЭ АМЕРИКААС

Хуудсыг доош гүйлгээд үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцаарай. Магадгүй таны асуух гэж байгаа зүйлс бүгд байгаа гэж найдаж байна.

Prime

Amazon-оос бараа захиалах уу?

Монголд байгаа ТА манай каргогоор дамжуулан Дэлхийн #1 худалдааны вэбсайт АМАЗОН-оос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалаад аваарай.

Америкаас бараа захиалах EASY

Яагаад манай каргогоор дамжуулан захиална гэж?

Бид таны захиалгад таны өмнөөс санаа тавих болно.

Do not waste your time

Тухайн вебсайт дээр бүртгүүлэх, гишүүний хураамж төлөх шаардлагагүй.

We're paid subscribers

Манай санал болгож буй вебсайтууд дээр бид сарын төлбөртэй гишүүн тул дийлэнх барааны захиалга Америк дотор хурдан мөн шуудан хүргэлт үнэгүй.

Do not share your information

Өөрийн хувийн мэдээллээ spam зар сурталчилгаанд алдах, гуравдагч этгээдэд share хийлгэх эрсдэлгүй.

Keep your bank and card info safe

Өөрийн олон улсын карт, банкны мэдээллээ вебсайтад өгөхгүй, share хийхгүй эсвэл гуравдагч этгээд, хакеруудад алдах эрсдэлгүй.

No risk of fraud

Залилан мэхлэлд орох эрсдэл буурна. Тухайн сайтыг баталгаатай эсэх талаар давхар танд хянаж өгнө.

We will take care of your order on your behalf

Захиалгад ямар нэг асуудал үүсэхэд борлуулагчтай шууд таны өмнөөс харьцана.

We can dispute a transaction with the site

Шаардлагатай тохиолдолд хурдан арга хэмжээ авч гүйлгээг зогсоох, буцаах.

Direct help as fast as possible

Барааны талаар зөвлөгөө, тусламж вебсайтын чатаар авах.

Air Cargo $7.50 lbs, No handling fee $0

Жинг кг-аар бүхэлдэж үнэ тооцохгүй! 1lb-ээс дээш бутархай lb бүрээр үнэ тооцно. Барааг хүлээж авах, хайрцаглаж бэлтгэх төлбөргүй.

30% off 8 сар дуустал $5.25 (зөвхөн дамжсан захиалга)

Бараа 3 хоногт Монголд очно.

Манай агаарын ачаа 7 хоног бүр Пүрэв гарагт гараад 3 хоногт Монголд очдог. Шинэ нисэхээс УБ-руу татах, Гаалийн бүрдүүлэлт хийх нь дунджаар 1-2 хоног болдог.

Ачаа, бараагаа бүрэн хянах боломж

Та захиалгаа өгөөд сэтгэл амар байж болно. Бид ачааг Монголд авахад бэлэн болох хүртэл таны захиалгыг бүрэн хянана. Мөн та бараагаа хаана явж байгааг бүрэн хянах боломжтой (Америк доторх шуудан хүргэлт, АНУ-МН хоорондох тээвэр)

Үнийн нэмэгдэлгүй, Бодит валютын ханш

Сайт дээрх барааны үнийг л та манай тогтоосон бодит валютын ханшаар тооцож төгрөгөөр төлөх боломжтой.

Үйлчилгээний хөлс зөвхөн $1.50

Та нэг хүний нэр дээр гурван төрлийн зургаан ширхэг хүртэл барааг нэг дор ердөө $1.50-ийн үйлчилгээний хөлстэйгээр захиалах боломж.

8 сар дуустал $0

Буцаах боломж

Та бараагаа Монголд гар дээр авсаны дараа ч гэсэн буцаах боломжтой. Дэлгэрэнгүй буцаах нөхцөлөөс харна уу.

ЗАХИАЛГА ӨГӨХ ГУРВАН БОГИНО АЛХМУУД

Алхам #1: Бараагаа сонгох

Доор байршуулсан дэлгүүрүүдийн лого дээр дараад худалдан авахыг хүссэн барааны сонголтоо хийнэ эсвэл Америкд үйлч ажиллагаа явуулдаг өөрийн сонгосон дурын вебсайтнаас. Хаяг байршлын талаар оруулах шаардлагатай бол манай Zip code (22204) -ийг оруулж өгнө.

Алхам #2: Захиалга үүсгэнэ

Өөрийн сонгосон барааны линкийг хуулбарлаад “ЗАХИАЛГА ӨГӨХ” товчлуур дээр дарна. Эхлээд өөрийн мэдээллээ оруулна, дараа нь барааны линкийг оруулж өгөхөөс гадна үлдсэн бүх талбаруудыг бөглөж дуусгаад “ТӨЛБӨР ТӨЛӨХ” дээр дарна.

Анхаар! Хэрэв сонгосон бараа ямар нэгэн өнгө, хэмжээний эсвэл өөр сонголттой бол тэрийгээ эхлээд сонгоод дараа нь барааны линкийг хуулбарлана. Линк хэрхэн хуулбарлах богино видео заавар ХАРАХ (Амазоны жишээ)

Алхам #3: Төлбөр төлнө

Захиалга өгсний дараа таны имэйлээр очих төлбөрийн нэхэмжлэх дээрх манай тогтоосон ханшны дагуу төлбөрөө тушаана. Төлбөрийг шилжүүлсэн талаар мэдэгдэх шаардлагагүй бөгөөд бид төлбөрийг хүлээж авснаас хойш 1-12 цагийн дотор таны захиалгыг хийгээд танд имэйлээр мэдэгдэх болно. Ханш харах

Нэмэлт мэдлэг

Ингээд таны захиалга манай оффис дээр бүрэн хүргэгдэж ирсний дараа бид хайрцаглаж бэлтгээд нийт жинг (агаарын ачаа) гаргаад тээврийн зардал болон ачаатай холбоотой бүх мэдээлэл, цаашид хэрхэн ачаагаа хянах зэрэг мэдээлэл агуулсан и-баримтыг таны цахим шуудан руу илгээх болно.

Хэрэв та яаралтай холбогдох, эсвэл хэлэх зүйл гарсан бол вэбсайтны чат хэсгээр эсвэл “Report issue” хэсгүүдээр холбогдоно.

Play Video

Та захиалгаа өгөхөд бэлэн уу?

Овор хэмжээтэй, хүнд жинтэй, эсвэл нэлээдгүй барааг нэгтгэж хайрцаглаад газрын ачаагаар захиалж авч болно.

Address: Zip Code: 22204

Coming soon

E-Commerce Official Websites​

Америкт үйл ажиллагаа явуулдаг албан ёсны вэбсайтууд

Дэлгүүрүүдийн лого дээр дарснаар шууд тухайн онлайн дэлгүүрийн вэбсайт руу хөтлөх болно. Бараагаа сонгосны дараа "ЗАХИАЛГА ӨГӨХ" товч дээр дарж захиалга өгнө.

START SHOPPING

АСУУЛТ & ХАРИУЛТ

Манай онлайн захиалга гэж юу вэ?

АНУ-ын онлайн худалдааны вэбсайт дээрээс ямар нэгэн бараа худалдаж авахаар сонирхож байгаа Монголд байгаа хүмүүст тухайн барааг нь өөрийн хаяг дээрээ захиалж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ. Товчхон хэлэхэд захиалга дамжуулагч бас тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.

Ямар нэгэн үнийн нэмэгдэлтэй юу?

Нэг удаагийн захиалгын хуудсанд дээд тал нь 3 төрлийн тус бүр 2 ширхэг нийт 6 ширхэг хүртэлх барааг $1.5 -ийн үйлчилгээний хураамжтайгаар захиалах боломжтой. (гэхдээ одоогоор урамшуулалтай энэ хураамжийг авахгүй.)

Карго ачаа ямар үнэтэй вэ?

Онлайн захиалгын хувьд $7.5 (lb). Манайх жинг фунтээр буюу Lb-ээр тооцно. 1lb-эс бага бол ачааг 1lb гэж авч үзнэ. 1lb-эс дээш бол арын бутархай 2 орны нарийвчлалтайгаар үнийг тооцдог. Жишээ нь: 0.10lb-1.00lb бол $7.5, харин 1.12lb*$7.5=$8.4 болно. (Хөнгөлөлт урамшуулалтай бол энэ үнээс хасагдана.)

Миний барааны тээврийн хөлс хэд болохыг яаж мэдэх үү?

Тээврийн хөлс таны захиалсан бараа биетээрээ ирсний дараа бид жинлээд гардаг. Гэхдээ та урьдчилаад барагцаа гаргах боломжтой. Үүний тулд тухайн барааны жингийн мэдээллийг Lb-ээр олж аваад манай үнэлгээгээр үржүүлнэ. Хэрэв хөнгөлөлт зарласан бол хөнгөлөлтийг хасна. УРЬДЧИЛЖ ҮНЭ ТООЦООЛОХ

Захиалсан бараа маань хэр удаж Монголд ирэх үү?

Манай агаарын ачаа 7 хоног бүрийн Пүрэв гарагийн үүрээр гараад 3 хоногт Монголд очдог. Шинэ нисэхээс УБ гааль руу татах, гаалийн шалган, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа нь харилцан адилгүй 1-3 хүртэлх ажлын өдөр шаардаж болдог гаалийн ачаалал бүх нийтийн амралтын өдөр зэргээс хамаараад. Тэгэхээр таны захиалсан бараа хэд дэх өдөр манай оффис дээр хүргэгдэж ирэхээс хамаарна гэсэн үг. Жиш нь: Бараа Лхагва гарагийн оройн 22 цагаас (Washington DC хотын цагаар) өмнө хүргэгдэж ирвэл шууд маргааш өглөө нь тээвэрт гарна.

Захиалгаа яаж өгөх вэ?

Энэ хуудсыг дээш гүйлгээд харвал “ЗАХИАЛГА ӨГӨХ ГУРВАН БОГИНО АЛХАМ” гэсэн зааврыг хараарай.

Газрын ачаа хэр удаж ирэх үү?

Манай газрын ачаа сард нэг удаа гардаг бөгөөд дунджаар 3-4 сарын дотор Монголд очдог.

Тээврийн төлбөрөө яаж төлөх үү?

Дийлэнх тохиолдолд та ачаагаа Монголд авахдаа тээврийн хөлсийг төлж болно.

Би өөрөө танай хаягийг ашиглаад бараа захиалж болох уу?

Болно. Гэхдээ хэд хэдэн анхаарах болон эрсдэлтэй зүйл байдгийг санаарай. 

  • Таны шуудан хүргэлт удах магадлалтай. Үүнд хэд хэдэн зүйл шалтгаалж болно. 1. Таны захиалга өгч байгаа IP хаяг өөр улсаас тул мөн таны гүйлгээ олон улсын картаар хийгдэж байгаа тул луйвраас сэргийлж төлбөр бүрэн шилжих хүртэл захиалга shipping хийгддэггүй. 2. Зарим сайт нь сарын төлбөртэй гишүүнчлэлтэй тэр гишүүддээ илүү хурдан үнэгүй тээвэр санал болгодог. Бид хамгийн их захиалга хийгддэг вэбсайтууд дээр төлбөртэй гишүүн тул олон давуу тал үүсэж болдог.
  • Дийлэнх вэбсайтуудын журам таны мэдээллийг гуравдагч этгээдэд хуваалцана гэсэн байдаг тул олон улсын луйврын хар маркет дээр мэдээллээ алдах цаашлаад зарим үнэн худал мэдэгдэхгүй мэдээлэл, урамшуулал азтан боллоо гэх мэт зүйлс имэйлээр ирж тухайн линк холбоос дээр дарж хакеруудын гарт орж өөрийн утсан дээрх бүх сошиал хаяг, банкны мэдээллүүдээ алдах эрсдэлтэй. Наанадаж хаанаас нь мэдэгдэхгүй спам зар сурталчилгаа байнга ирнэ.
Би өөрөө захиалбал тээврийн хөнгөлөлтөд хамаарах уу?

Манай тээврийн хөнгөлөлт үзүүлэх журам нь зөвхөн манайд өгсөн онлайн захиалгад хамаарна.

Биднийг дагах

Шинэ содон бараа, Big Sale, сонин хачин юу болж байгаа талаар мэдээлэл авах.


Урьдчилж үнэ тооцоолох

Address: Zip Code: 22204

AMAZON APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй, Хугацаа: 1-3 хоногт
Буцаах боломжтой!

Стандарт хүргэлт: Үнэгүй 2-7 өдөр

Ижил өдөр хүргэлт: $10-$19 7 сарыг дуустал $0

Address: Zip Code: 22204

Барааны үнэ лавлах бол Mongol Express Cargo FB хуудсаар “Costco price” гэж чат бичээрэй. Манай AI чатбот танд туслах болно.

LET'S SHOPPING

WWW.SAMEDAY.COSTCO.COM

Ижил өдөр хүргэлтийн вэбсайт

WWW.COSTCO.COM

Стандарт хүргэлтийн вэбсайт
Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 0-7 хоногт
Буцаах боломжтой 90 хоног/боломжгүй
Address: Zip Code: 22204

BESTBUY APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 0-5 хоногт
Буцаах боломжтой/боломжгүй
Address: Zip Code: 22204

APPLE STORE APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй-Үнэтэй, Хугацаа: 1-4 хоногт
Буцаах боломжгүй!
Address: Zip Code: 22204

HOME DEPOT APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй, Хугацаа: 2-6 хоногт
Буцаах боломжтой! 30-60 хоног
Address: Zip Code: 22204

IKEA APP ТАТАХ

Хүргэлт: Үнэгүй/Үнэтэй, Хугацаа: 2-5 хоногт
Буцаах боломжтой! 365/180/90 days

Эндээс захиалга хэзээ Монголд ирэх боломжтой өдрийн барагцаа гаргаарай.

Доорх календарь дээр манай хамгийн ойрхон агаарын ачаа гарах өдрүүдийг харуулсан болно. Гарсан өдрөөсөө 7 хоногийн дараа Монголд тараагдана. (зарим тохиолдолд ачаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас саатахаас бусад энгийн үед)

Агаарын Ачаа

Таны захиалга манай ачаа гарах сүүлийн өдрөөс өмнө ирвэл та дараа долоо хоногт нь ачаагаа авах боломжтой.

Агаар Газар хосолсон ачаа дунджаар 14 хоногт Монголд очно. (Витамин, нэмэлт тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд хамаарна.)

Илүү дэлгэрэнгүй хувиар харах

АГААР БОЛОН ГАЗРЫН АЧААГААР ТЭЭВЭРЛЭХ ХОРИОТОЙ ЗҮЙЛС.

1. Аливаа зүйлийн галт зэвсэг.
2. Аюултай ачаанд хамаарах химийн болон хортой бодисууд
3. Асаагуур
4. Тэсрэх бодис, салют, бенгалын гал гэх мэт…
5. Шахсан хий, бутан, хүчилтөрөгч гэх мэт…
6. Шатамхай шингэн эсвэл хатуу, будаг болон будаг шингэлэгч, асаагуурын шингэн гэх мэт…
7. Идэмхий бодис, мөнгөн ус, батарей гэх мэт…
8. Хорт болон халдварт бодис, хортон шавж устгагч гэх мэт…
9. Исэлдүүлэгч, хэт исэл, цайруулагч гэх мэт…
10. Соронзон материал зэрэг бусад аюултай зүйлс.
11. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, гэмтэх онцгой нөхцөл шаардсан бараа
12. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэний эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно.
13. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
14. Бүх төрлийн татдаг, зажилдаг, дүнсэн, навчин тамхи
15. Хатуу хурц иртэй зүйлс, хутга мэсний зүйлийг агуулсан бичиг захидал боодол
16. Үндэсний гадаад валют, үнэт цаас, зоос, мөнгөн тэмдэгт, аливаа төлбөрийн хэрэгслийн нууцлал
17. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, зураг кино
18. Амьд амьтан
19. Олон улсын болон Монгол улсын “Улаан ном”-д орсон, МУ-ын хууль тогтоомжоор агнах, бэлтгэхийг хориглосон ан амьтны гаралтай олдвор, түүхий эдийн зүйл барагшин
20. Мал эмнэлгийн шинжилгээний болон холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй мал амьтан, шувууны гаралтай түүхий эд, үр хөврөл, бичил биетийн өсгөвөр
21. Бүх төрлийн мал, гахай, тахиа /өндөг/ бусад амьтны хөлдөөсөн буюу хатаасан мах борц
22. Татвараас зайлсхийх болон хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий их хэмжээний шошго
23. Хортон ургамал, амьтан
24. Бусад хууль эрх зүйн зохицуулалтаар хориглосон бараа

Дэлгэрэнгүй харах

COMING SOON...

progress icon

Please check back later

Ерөнхий Зүйл

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа үйлчлүүлэгч болон Монгол Экспресс карго хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
  • Үйлчлүүлэгч АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгөх форумыг бөглөхдөө энэхүү үйлчилгээний нөхцөл, болон буцаах нөхцөлийг чагталснаар хүлээн зөвшөөрч байгаад тооцно.

1. Талуудын эрх үүрэг

Үйлчилгээ үзүүлэгч
  • Монгол Экспресс каргоны үзүүлж буй энэхүү үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тухайн худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийг тэдний нэрийн өмнөөс захиалга хийж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ болно.
  • Захиалагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг 12 цагийн дотор өгөх, илгээмжийг шуудангаас хүлээж авах, хайрцаглаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх, захиалгын явц болон тээвэрлэлтийн талаарх мэдээллээр хангах зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.
  • Үйлчлүүлэгчийн захиалга болон хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь МУ-ын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана.
  • Монгол Экспресс карго нь аливаа худалдан авсан барааг мөн биш эсэх, бүрэн бүтэн байдлын дүн шинжилгээ хийх зэрэг үүрэг хариуцлага заавал хүлээхгүй.
  • Тухайн худалдааны сайтын өмнөөс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй болно.
  • Тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой үүсэж болох аливаа гаалийн асуудалд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Үүнд: гаалийн хорио цээр, татвар ноогдуулалт гэх зэрэг.
Үйлчлүүлэгч
  • Үйлчлүүлэгч нь өөрийн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний зөв эсэхийг сайтар шалгаж захиалга хийнэ.
  • Тухайн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүн нь МУ-ын хилээр зөвшөөрөгдөх эсэх гаалийн хорио цээр, татвартай холбоотой аливаа хууль тогтоомжийг өөрөө судалж мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй.
  • Холбогдох бүх зардлуудыг төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: Захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хөлс, үйлчилгээний зардал, АНУ доторх шуудан хүргэлтийн зардал (хэрэв гарсан бол), АНУ-Монголын хоорондох тээврийн зардлуудыг бүгдийг төлж барагдуулах үүрэгтэй.

    2. Буцаалт

    • Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй байх ёстой. Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журамтай бөгөөд дунджаар 30-90 хүртэл хугацаатай байдаг. Таны худалдан авсан барааг буцаах боломжтой эсэх талаар мэдээлэл хэрэгтэй бол захиалга хийж байхдаа тэмдэглэл хэсэгт хүсэлтээ дурдах эсвэл захиалга хийсний дараа бол Report issue хэсгээр дамжуулан мэдээлэл авах боломжтой.

    Буцаалт хийх боломжууд (Агаарын ачаа)

    • Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд шуудангийн зардал багтахгүй мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.
    • Хэрэв ачаа АНУ-аас гарсны дараа та буцаах хүсэлтэй бол тухайн худалдан авсан дэлгүүрийн журамд заасан хугацаа болон буцаах боломжтой бараа бүтээгдэхүүн мөн эсэхээс хамаарч буцаах процессийг манай онлайн захиалгыг хариуцсан ажилтнаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Энэ тохиолдолд та АНУ-Монгол хороонд гарсан тээврийн холбогдох бүх зардлыг төлөхөөс гадна Монгол-АНУ-ийн хооронд гарах зардлыг мөн нэмж төлөх хэрэгтэй болно. Тухайн төлбөрүүдийг өөрийн биеэр манай салбар дээр очилгүй онлайнаар хүсэлтээ гаргаад төлбөрөө төлөх боломжтой. 
    • Таны буцаалт хийсэн барааг худалдаалагч хүлээж аваад төлбөрийг манай дансанд шилжүүлсний дараа бид буцаалтын төлбөрийг таны захиалга өгөхдөө ашигласан данс руу 24 цагийн дотор шилжүүлэх болно.
    • Бүх газрын ачаагаар захиалсан бараа бүтээгдэхүүн буцаах боломжгүй.

    3. Маргаан шийдвэрлэх

    • Хэрэв энэхүү үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд тохиролцоонд хүрэх замаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд тохиролцоонд эс хүрвэл талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
    • Тээвэрлэлтэй холбоотой аливаа маргааныг Монгол Экспресс Каргоны үндсэн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.