Тавтай Морил!
ХҮССЭН ВЕБСАЙТНААСАА ХҮССЭН БҮХНЭЭ АМЕРИКААС ЗАХИАЛААРАЙ
ТАНД БАРАА ЗАХИАЛАХ ХОЁР ТӨРЛИЙН БОЛОМЖ БАЙНА
1. ӨӨРӨӨ ЗАХИАЛГА ХИЙХ
2. БАРААНЫ ЛИНКЭЭ ӨГЧ БИДНЭЭР ДАМЖУУЛАН ЗАХИАЛГА ӨГӨХ
1. ӨӨРӨӨ ЗАХИАЛГА ХИЙХ
2. БАРААНЫ ЛИНКЭЭ ӨГЧ БИДНЭЭР ДАМЖУУЛАН ЗАХИАЛГА ӨГӨХ
Америк дахь онлайн дэлгүүрүүд нь Монгол руу шууд хүргэлт хийдэггүй тиймээс бид танд тусалж хүссэн бараа бүтээгдэхүүнээ Америкаас худалдаж авах боломж олгож байна. Товчхондоо та бараа бүтээгдэхүүн захиалах даа манай Arlington эсвэл Delaware дахь агуулах руу хүргүүлнэ, бид ирсэн барааг тань богино хугацаанд, хямд үнээр Монгол руу тээвэрлэж өгнө.
Та манай вэбсайт дээр бүртгэл үүсгэснээр өөрийн давтагдашгүй Mailbox дугаартай виртуал хаягтай болох бөгөөд та энэ хаягаа ашиглан АНУ дахь бүх онлайн худалдааны вэбсайт дээрээс бараа таваар худалдаж авах боломжтой болно.
АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ сонгоод олон улсын картаараа тооцоогоо хийнэ. Барааг хүргүүлэх хаяг дээрээ манайхаас авсан өөрийн виртуал хаяг руугаа хүргүүлэхээр зааж өгөөрэй.
Магадгүй та доор дурдсан шалтгаануудын улмаас тухайн вэбсайт дээр өөрөө захиалга хийх боломжгүй бол санаа зовох хэрэггүй манай USMN Shop вэбсайтаар дамжуулан тухайн барааны линк холбоосыг илгээгээд захиалах боломжтой.
Тухайн вэбсайт дээр хэрхэн бараагаа захиалахаа мэдэхгүй, эсвэл хэлний бэрхшээлээс болж зарим зүйлийг нь ойлгохгүй байгаа.
Америк дахь зарим дэлгүүрүүд карго, болон дамжуулан тээвэрлэгчийн хаяг руу хүргэлт хийдэггүй журамтай байдаг. Жиш (Apple, Dell, Levi's, Coach, Ralph Lauren, LV)
Зарим дэлгүүрүүд сарын төлбөртэй гишүүнчлэлтэй байх хэрэгтэй байдаг. Манайх маш олон дэлгүүрүүдийн гишүүнчлэлтэй тул дийлэнх бараа хүргэлтийн нэмэлт төлбөргүй, хамгийн хурдан хүргэлттэй байдаг. Жиш (Amazon, Costco, Walmart, BestBuy)
Зарим дэлгүүрүүд олон улсын картыг хүлээн зөвшөөрдөггүй, заавал Америк кредит карттай байх хэрэгтэй болдог, эсвэл танд олон улсын карт байхгүй.
Зарим вэбсайт луйврын шинж чанартай үйл ажиллагаа явуулж байдаг. Таны төлбөрийг аваад барааг илгээхгүй байхаас авхуулаад таны картын мэдээллийг хар зах дээр ашиглах, худалдах эрсдэл байнга байдаг. Ийм тохиолдолд та яаж ч чадахгүй хохирох эрсдэлтэй.
Хамгийн бага жин 0.5 кг, 0.5-0.99кг хооронд жинг 1 кг гэж авч үзнэ, 1кг-аас дээш жинтэй ачааг бодит жингээр нь тооцно. Барааг хүлээж авах, савлах, нэгтгэх, тээвэрт бэлтгэх төлбөргүй.
Манай агаарын ачаа 7 хоногт 2 удаа Даваа, Баасан гарагуудад нисээд 2-3 хоногт Монголд очдог. Шинэ нисэхээс УБ-руу татах, Гаалийн бүрдүүлэлт хийх нь дунджаар 1-2 ажлын өдөр болдог.
Та захиалгаа өгөөд сэтгэл амар байж болно. Бид ачааг Монголд авахад бэлэн болох хүртэл таны захиалгыг бүрэн хянана. Мөн та бараагаа хаана явж байгааг бүрэн хянах боломжтой (Америк доторх шуудан хүргэлт, болон АНУ-МН хоорондох тээвэр)
Тухайн вэбсайт дээрх барааны үнийг л та манай тогтоосон валютын ханшаар тооцож, төгрөгөөр Монголд дахь банкны шилжүүлгээр төлөх боломжтой.
Та нэг захиалгаар есөн ширхэг хүртэл барааг нэг дор ердөө $1.49-ийн үйлчилгээний хөлстэй, +$0.50 барааны тоо ширхэг бүр дээр төлөөд захиалах боломжтой.
Та бараагаа Монголд гар дээр авсаны дараа ч гэсэн буцаах боломжтой. Дэлгэрэнгүй буцаах нөхцөлөөс харна уу.
Та эхлээд өөрийн бүртгэлээрээ нэвтрэнэ үү. Бүртгэл байхгүй бол эхлээд бүртгэлнэ үү. Нэвтрэх/Бүртгүүлэх
Та эхлээд өөрийн бүртгэлээрээ нэвтрэнэ үү. Бүртгэл байхгүй бол эхлээд бүртгэлнэ үү. Нэвтрэх/Бүртгүүлэх
Та Point оноо дээрээ дараад гарч ирсэн цонх дээрх Promotion code – нуудаас сонголтоо хийгээд шинэ ачаа үүсгэхдээ кодыг Нэмэлт мэдээлэл хэсэгт байх “Хөнгөлөлтийн код” гэсэн дээр оруулж өгнө.
Note! таны Point, ашиглах гэж буй Promotion кодын Point Value оноонд хүрсэн байх хэрэгтэй. (зөвхөн хувь илгээмж, no commercial parcel)
Доорх календарь дээр манай хамгийн ойрхон агаарын ачаа гарах өдрүүдийг харуулсан болно. Гарсан өдрөөсөө 5-7 хоногийн дараа Монголд тараагдана. (зарим тохиолдолд ачаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас саатахаас бусад энгийн үед)
Агаарын Ачаа
Таны захиалга манай ачаа гарах сүүлийн өдрөөс өмнө ирвэл та дараа долоо хоногт нь ачаагаа авах боломжтой.
Агаар Газар хосолсон ачаа дунджаар 14 хоногт Монголд очно. (Витамин, нэмэлт тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд хамаарна.)
1. Аливаа зүйлийн галт зэвсэг.
2. Аюултай ачаанд хамаарах химийн болон хортой бодисууд
3. Асаагуур
4. Тэсрэх бодис, салют, бенгалын гал гэх мэт…
5. Шахсан хий, бутан, хүчилтөрөгч гэх мэт…
6. Шатамхай шингэн эсвэл хатуу, будаг болон будаг шингэлэгч, асаагуурын шингэн гэх мэт…
7. Идэмхий бодис, мөнгөн ус, батарей гэх мэт…
8. Хорт болон халдварт бодис, хортон шавж устгагч гэх мэт…
9. Исэлдүүлэгч, хэт исэл, цайруулагч гэх мэт…
10. Соронзон материал зэрэг бусад аюултай зүйлс.
11. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, гэмтэх онцгой нөхцөл шаардсан бараа
12. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэний эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно.
13. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
14. Бүх төрлийн татдаг, зажилдаг, дүнсэн, навчин тамхи
15. Хатуу хурц иртэй зүйлс, хутга мэсний зүйлийг агуулсан бичиг захидал боодол
16. Үндэсний гадаад валют, үнэт цаас, зоос, мөнгөн тэмдэгт, аливаа төлбөрийн хэрэгслийн нууцлал
17. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, зураг кино
18. Амьд амьтан
19. Олон улсын болон Монгол улсын “Улаан ном”-д орсон, МУ-ын хууль тогтоомжоор агнах, бэлтгэхийг хориглосон ан амьтны гаралтай олдвор, түүхий эдийн зүйл барагшин
20. Мал эмнэлгийн шинжилгээний болон холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй мал амьтан, шувууны гаралтай түүхий эд, үр хөврөл, бичил биетийн өсгөвөр
21. Бүх төрлийн мал, гахай, тахиа /өндөг/ бусад амьтны хөлдөөсөн буюу хатаасан мах борц
22. Татвараас зайлсхийх болон хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий их хэмжээний шошго
23. Хортон ургамал, амьтан
24. Бусад хууль эрх зүйн зохицуулалтаар хориглосон бараа