Монголд байгаа ТА манай каргогоор дамжуулан Дэлхийн #1 худалдааны вэбсайт АМАЗОН-оос хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалаад аваарай.
Америкаас бараа захиалах EASY
1 кг-аас дээш жинг бүхэлдэж үнэ тооцохгүй! Барааг хүлээж авах, хайрцаглах, тээвэрт бэлтгэх төлбөргүй.
Манай агаарын ачаа 7 хоног бүрийн Даваа, Баасан гарагуудад нисээд 2-3 хоногт Монголд очдог. Шинэ нисэхээс УБ-руу татах, Гаалийн бүрдүүлэлт хийх нь дунджаар 1-2 ажлын өдөр болдог.
Та захиалгаа өгөөд сэтгэл амар байж болно. Бид ачааг Монголд авахад бэлэн болох хүртэл таны захиалгыг бүрэн хянана. Мөн та бараагаа хаана явж байгааг бүрэн хянах боломжтой (Америк доторх шуудан хүргэлт, болон АНУ-МН хоорондох тээвэр)
Тухайн вэбсайт дээрх барааны үнийг л та манай тогтоосон валютын ханшаар тооцож, төгрөгөөр Монголд дахь банкны шилжүүлгээр төлөх боломжтой.
Та нэг захиалгаар есөн ширхэг хүртэл барааг нэг дор ердөө $1.49-ийн үйлчилгээний хөлстэйгээр захиалах боломжтой.
Та бараагаа Монголд гар дээр авсаны дараа ч гэсэн буцаах боломжтой. Дэлгэрэнгүй буцаах нөхцөлөөс харна уу.
UStoMN.Shop дээр худалдаж авахыг хүссэн бараагаа сонгоно эсвэл Америкд үйлч ажиллагаа явуулдаг дурын вебсайт дээрээс бараагаа сонгоно. Хаяг байршлын талаар оруулах шаардлагатай бол манай Zip code (22204) -ийг оруулж өгнө.
UStoMN.Shop вэбсайт руу зочилж “Линк Захиалга” дээр дарж барааны мэдээллээ оруулаад “Add to cart эсвэл Buy now” аль нэгийг дарж захиалга өгнө.
Захиалга өгсний дараа таны имэйлээр очих нэхэмжлэхийн дагуу төлбөрийг шилжүүлнэ. Төлбөрийг хүлээн авснаас хойш 12 цагийн дотор таны захиалга хийгдэж өөр нэг имэйл мэдэгдэл очих болно.
Ингээд таны захиалга манай оффис дээр бүрэн хүргэгдэж ирсний дараа бид хайрцаглаж бэлтгээд нийт жинг (агаарын ачаа) гаргаад тээврийн зардал болон ачаатай холбоотой бүх мэдээлэл, цаашид хэрхэн ачаагаа хянах зэрэг мэдээлэл агуулсан и-баримтыг таны цахим шуудан руу илгээх болно.
Хэрэв та яаралтай холбогдох, эсвэл хэлэх зүйл гарсан бол вэбсайтны чат хэсгээр эсвэл “Report issue” хэсгүүдээр холбогдоно.
АНУ-ын онлайн худалдааны вэбсайт дээрээс ямар нэгэн бараа худалдаж авахаар сонирхож байгаа Монголд байгаа хүмүүст тухайн барааг нь өөрийн хаяг дээрээ захиалж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ. Товчхон хэлэхэд захиалга дамжуулагч бас тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.
Нэг захиалгад дээд тал нь есөн ширхэг барааг $1.49 -ийн үйлчилгээний хураамжтайгаар захиалах боломжтой.
Онлайн захиалгын хувьд $11.99 кг. Хамгийн бага жин 0.5 кг байна, 0.5-0.99 кг хооронд 1 кг гэж авч үзнэ. 1 кг-аас дээш бутархайгаар тооцно (таслалаас хойш нэг орон).
Хэрэв та UStoMN.Shop дээрээс бараа худалдаж авсан бол бараа бүр дээр карго үнэ ойролцоогоор бичээтэй бий, олон бараа нэг дор авсан бол нийт нийлбэрээрээ жин багсаж карго үнэ бага гардаг. Хэрэв “Линк Захиалга” өгсөн бол таны захиалсан бараа биетээрээ ирсний дараа жинлээд үнэ гардаг.
Манай агаарын ачаа 7 хоног 2 удаа Даваа, Баасан гарагуудад гараад 2-3 хоногт Монголд очдог. Шинэ нисэхээс УБ гааль руу татах, гаалийн шалган, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа нь харилцан адилгүй 1-3 хүртэлх ажлын өдөр шаардаж болдог гаалийн ачаалал бүх нийтийн амралтын өдөр зэргээс хамаараад. Тэгэхээр таны захиалсан бараа хэд дэх өдөр манай агуулах дээр хүргэгдэж ирэхээс хамаарна гэсэн үг.
Захиалгыг UStoMN.Shop вэбсайт дээр өгнө.
Дийлэнх тохиолдолд та ачаагаа Монголд авахдаа тээврийн хөлсийг төлж болно.
Болно. Үнийн тулд та эхлээд манай вэбсайт дээр бүртгүүлээд өөрийн Mailbox дугаараа авах хэрэгтэй. Бүртгэл хийгээд нэвтрэн орсны дараа “Your shipping address” хэсэгт харагдана.
Шинэ содон бараа, Big Sale, сонин хачин юу болж байгаа талаар мэдээлэл авах.
Та эхлээд өөрийн бүртгэлээрээ нэвтрэнэ үү. Бүртгэл байхгүй бол эхлээд бүртгэлнэ үү. Нэвтрэх/Бүртгүүлэх
Та Point оноо дээрээ дараад гарч ирсэн цонх дээрх Promotion code – нуудаас сонголтоо хийгээд шинэ ачаа үүсгэхдээ кодыг Нэмэлт мэдээлэл хэсэгт байх “Хөнгөлөлтийн код” гэсэн дээр оруулж өгнө.
Note! таны Point, ашиглах гэж буй Promotion кодын Point Value оноонд хүрсэн байх хэрэгтэй. (зөвхөн хувь илгээмж, no commercial parcel)
Доорх календарь дээр манай хамгийн ойрхон агаарын ачаа гарах өдрүүдийг харуулсан болно. Гарсан өдрөөсөө 5-7 хоногийн дараа Монголд тараагдана. (зарим тохиолдолд ачаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас саатахаас бусад энгийн үед)
Агаарын Ачаа
Таны захиалга манай ачаа гарах сүүлийн өдрөөс өмнө ирвэл та дараа долоо хоногт нь ачаагаа авах боломжтой.
Агаар Газар хосолсон ачаа дунджаар 14 хоногт Монголд очно. (Витамин, нэмэлт тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүнүүд хамаарна.)
1. Аливаа зүйлийн галт зэвсэг.
2. Аюултай ачаанд хамаарах химийн болон хортой бодисууд
3. Асаагуур
4. Тэсрэх бодис, салют, бенгалын гал гэх мэт…
5. Шахсан хий, бутан, хүчилтөрөгч гэх мэт…
6. Шатамхай шингэн эсвэл хатуу, будаг болон будаг шингэлэгч, асаагуурын шингэн гэх мэт…
7. Идэмхий бодис, мөнгөн ус, батарей гэх мэт…
8. Хорт болон халдварт бодис, хортон шавж устгагч гэх мэт…
9. Исэлдүүлэгч, хэт исэл, цайруулагч гэх мэт…
10. Соронзон материал зэрэг бусад аюултай зүйлс.
11. Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, гэмтэх онцгой нөхцөл шаардсан бараа
12. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэний эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлохыг хориглоно.
13. Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис
14. Бүх төрлийн татдаг, зажилдаг, дүнсэн, навчин тамхи
15. Хатуу хурц иртэй зүйлс, хутга мэсний зүйлийг агуулсан бичиг захидал боодол
16. Үндэсний гадаад валют, үнэт цаас, зоос, мөнгөн тэмдэгт, аливаа төлбөрийн хэрэгслийн нууцлал
17. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном, зохиол, зураг кино
18. Амьд амьтан
19. Олон улсын болон Монгол улсын “Улаан ном”-д орсон, МУ-ын хууль тогтоомжоор агнах, бэлтгэхийг хориглосон ан амьтны гаралтай олдвор, түүхий эдийн зүйл барагшин
20. Мал эмнэлгийн шинжилгээний болон холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй мал амьтан, шувууны гаралтай түүхий эд, үр хөврөл, бичил биетийн өсгөвөр
21. Бүх төрлийн мал, гахай, тахиа /өндөг/ бусад амьтны хөлдөөсөн буюу хатаасан мах борц
22. Татвараас зайлсхийх болон хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий их хэмжээний шошго
23. Хортон ургамал, амьтан
24. Бусад хууль эрх зүйн зохицуулалтаар хориглосон бараа